Ливийн нийслэл Триполийн Баб аль-Азизия дүүрэгт  хоёр удаа хүчтэй дэлбэрэлт болжээ.  Тэнд Ливийн удирдагч Каддафийн ордон байдаг аж. Үүний өмнө баасан гаригт Каддафи түүний эсрэг НАТО-гийн цэргийн хүчнийнхнийг явуулсан өрнөдийнхөнд  хонзогнон ливийн олон зуун цэрэг илгээнэ гэж мэдэгдэлдээ заналхийлсэн юм. Хоёрдугаар сарын дунд үеэс тус улсад 40 жил засгийн эрх барьсан Каддафийн эсрэг бослого гарч, түүнийг огцрохыг шаардсан юм. Дараа нь тэрхүү эмх замбараагүй байдал нь иргэний дайн болж хувирсан бөгөөд гуравдугаар сард НҮБ- ын АЗ тус улсад нислэггүй бүс тогтоох тогтоол гаргасан юм. Түүний дараа НАТО-гийн удирдлага дор эвслийн хүчнийхний цэргийн ажиллагаа эхэлсэн юм. Хойд-Атлантын эвслийн удирдлагын мэдэгдснээр энэхүү ажиллагааны зорилго нь нислэггүй бүсийг хангах ба иргэдийг хамгаалах арга хэмжээг авахад оршиж байгаа аж.