Орос улсад төрөлтийг нэмэгдүүлэхийн  тулд нэмэлт арга хэмжээ авах бөгөөд, тэр тусмаа бүс нутгийн болон ажил олгогчдын зүгээс гэр бүлийг дэмжих шаардлагатай байна гэж Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев үзэж байна. Тэрээр Эрүүл мэнд, нийгмийн хөгжлийн сайд Татьяна Голиковатай уулзахдаа “бүхэлдээ хүн амын өсөлтийн хөтөлбөр нь тавьсан зорилтондоо хүрээд байна гээд гэхдээ олон зүлйиг хийх хэрэгтэй банйа гэлээ. Голикова хэрэгжүүлж буй эх, үрсийг дэмжихтэй холбоотой арга хэмжээнүүдийг дурьдахдаа  төрөлт нь нэмэгдэхийн зэрэгцээ гэр бүл бологсдын тоо ч нэмэгдэж байгаа гэжээ.  Тэрээр өнгөрсөн жил 789 мянган хүүхэд төрсөн нь 2009 оныхтой харьцуулбал 22 % илүү байсан гэв. “Харин 2010 онд гэр бүл бологсдын тоо нэмэгдэж, 1 сая 215 мянгад хүрсэн” гэж Голикова хэллээ. Энэ тоо баримт нь  гэр бүлд төрсөн хүүхдүүд 31,7 % өссөн гэв.  “Гэр  бүлийн тогтвортой байдлыг харуулсан, тэдний ам бүлээ нэмэх гэсэн энэ тоо баримт надад илүүтэй их таалагдаж байна гэж оросын ерөнхийлөгч статистикийн тоо баримтанд тайлбар хийв. Медведев тэмдэглэхдээ, орос улсад төрөлтийн хөшүүрэг нь бүс нутаг, ажил олгогчдын талаас үзүүлэх дэмжлэг болох ёстой гэв. “Эд бүгд цогцлон хүн амын өсөлтийн хөтөлбөр биелэгдэнэ гэж найдаж байна” гэж төрийн тэргүүн тэмдэглэв.  Голикова мэдэгдэхдээ, Засгийн газар 2012-2014 оны үндсэн чиглэлүүдийг сайшаасны дагуу 2012 онд эхийн хөрөнгийн хэмжээ 387 мянган рубль хүртэл нэмэгдэнэ гэв.