Туркменистаны Абадан хотын оршин суугчдын дунд  цэргийн зэсвгийн  агуулах дэлбэрч олон хүн шархаджээ гэж өнөөдөр  News Asia төв азийн мэдээллийн Портал мэдээлжээ. “Албан бус мэдээллээр 100 хүн нас баржээ” гэж мэдээлсэн байна. Ихэнхдээ тэд тус агуулах дээр алба хааж байсан  цэрэг, офицерүүд байжээ. Абаданд болсон дэлбэрэлт нь Туркменистаны нийслэлээс 20 км зайтай бөгөөд пүрэв гаригт уг явдал гарчээ.   News Asia эх сурвалжийн мэдээлснээр энд техникийн аюулгүй байдлыг мөрдөөгүйгээс гал авалцсан ажээ. Дараа нь зэвсэг дэлбэрч, тэрч бүү хэл  “Град “ системийн пуужин дэлбэрсэн ажээ. Абаданы оршин суугчид олон гал түймэр гарсан тухай мэдээлж байжээ. Туркменийн эрх баригчид эмгэнэлт явдлыг нуух гэж оролджээ. Өнгөрсөн дурэв гаригт Туркменистаны ГХЯ Ашхабадын ойролцоох Абаданы орчимд тусгай агуулахад хадгалагдаж байсан галын наадмын зориулалтын хэрэгслүүд дэлбэрсэн гэжээ.