Египет улсад  олон зуун мянган хүн  ардчилсан шинэтгэл нэн даруй хийхийг   шаардаж, нийслэл- Каир хотын төв дэхь  Тахрир  талбайд  өнөөдөр  цугларав. « Хувьсгалт залуучуудын эвсэлийн» санаачилгаар хийж байгаа  цуглаанд  оролцогчид « бодит өөрчлөлт хийж,  урьдахь дэглэмийн  талынхныг  удирдлагаас  бүрэн  зайлуулахыг  шинэ эрх  баригчидаас  шаардана»   гэж мэдэгдэж,   ерөнхийлөгч асан Хосни Мубаракын  тойрны  авилгачдын  хэргийг  шүүхээр   түргэн  таслахыг   уриалж байна.