АНУ, Япон, Австралийн тэнгисийн-цэргийн хүчний онгоцнууд 7-р сарын 9-нд Өмнөд-Солонгосын тэнгист хамтарсан сургуулилт явуулна. Ийм сургуулилтыг гурван орон 2007 оноос өнөөг хүртэл Японы цуваа арлуудын өмнөд хэсэгт хийсээр ирсэн юм. Анх удаа цэргийн сургуулилтыг Өмнөд Солонгосын тэнгисийн Калмантан арлын ойролцоо явуулж байна.  Японы талаас сургуулилтанд усан цэргийн “Симакадзе” онгоц оролцож байгаа бөгөөд түншүүдийн тэнгисийн цэргийн хүчнийхнийг ийм ангиллын онгоцнууд төлөөлж байна. Сүүлийн саруудад Японы эрх баригчид хятадын тэнгисийн цэргийн идэвхижилт өсч буйг болон  японы арлуудын ойролцоо нэг бус  ирсэнийг анхаарчээ. Японы Батлан хамгаалах хүчний  нэгдсэн штабын дарга Рёити Орики мэдэгдэхдээ, Токио нь Номхон далайн усанд  хятадын флотын идэвхийг анхааралтай ажиглах болно гэжээ.