Дэлхийн худалдааны байгууллага Хятад улсаас тогтоосон  ховордсон металлын экспортны татварыг  ДХБ-ын дүрэмд таарахгүй гэж үзжээ. Хятад улс ийм шүүмжийг хүлээж авсангүй. Женев дахь ДХБ-ын БНХАУ-ын байнгын төлөөлөгч түүхий эдийн зарим төрөлтэй холбоотой  Хятадын засгийн газраас авсан арга хэмжээг зөвтгөсөн мэдэгдлийг энд тараажээ. Энэ нь ДХБ-ын Бээжингийн газрын ховордсон металлын экспорттой холбоотой мэдэгдлийн хариуд Бээжингийн хамгаалт гэж ойлгож болох юм. ДХБ-ын шинжээчдийн үзэж буйгаар Хятад улс нь худалдааны тоо хэмжээнд тавьсан хязгаарласан хоригийг зөрчдөг аж. Бээжин энэ квотын тухай юу ч хэлсэнгүй. Энэ шүүмжийн хариуд Хятад улс  экологийн “төмрийн” шалтгааныг ашиглав.  Хятадын ДХБ дахь байнгын төлөөлөгчийн хэлснээр эдгээр хязгаарлалт нь байгаль орчин, сэргээгддэггүй нөөцийг хамгаалах зорилготой байсан юм гэжээ. Юуны өмнө эдгээр нь байгаль орчныг хамгийн түрүүнд бохирдуулдагт уу, аль эсвэл тэдгээрийг олборлоход маш их  хүч хөдөлмөр,  нөөц зарцуулдат уу! Энэ нь стратегийн нөөц бий болгох зорилгоор  өнгөрсөн оны намар дэлхийн зах зээл дээр Бээжин  ховордсон металлын экспортыг хязгаарлах болсон тухай хятадын төлөөлөгчдийн хийсэн мэдэгдэлтэй нилээд зөрж байна. Өөрөөр хэлбэл, Хятад улс газрын ховордсон металл нь өөрт нь хэрэгтэй гэдгийг битүү утгаар хэлээд авсан.  Харин одоо шал өөр юм ярьж байгаа нь экологийн квотоос болсон гээд байна. ДХБ-ын шүүмжинд Хятадын албан ёсны хариу нь экспортны хязгаарлалт нь олборлох үйлдвэрлэлийн эрүүл хөгжилтөнд нөлөөлөх болно гэж. Хятад улс нь өсөн нэмэгдэж буй эдийн засгийн хүчиндээ тулгуурлан ДХБ-ыг өөрийн дүрмээр тоглуулахыг оролдож байна гэж Эдийн засгийн дээд сургуулийн профессор Алексей Масловын хэлээд «Хятад улс ДХБ-д гишүүнээр элссэний дараа тэд болзлыг биелүүлэхгүй байгаа нь  тодорхой болсон юм. 2009, 2010 онуудад  америкийн тал Хятадын талд нилээд хэдэн хууль тогтоомжийн заалт болон ДХБ-ын шаардлагуудад нийцэхгүй байгаа тухай мэдэгдсэн. Ийм шаардлагуудыг хятад ердөөсөө ч тоогоогүй.  Хятад улс нь ДХБ-ын гаалийн татварыг  тэгшитгэх уриалга болон ДХБ-ын дүрэм болон бусад шаардлагуудыг огт биелүүлдэггүй цорын ганц гишүүн орон ажээ» гэв.

         Шинжээчид үзэхдээ  Бээжин хязгаарлалт хийснээр гадаадын хөрөнгө оруулагчдыг Хятадын эдийн  засагт хөрөнгө оруулалт хийхийг шаардан,тэднийг өөрийн нутаг дээр олборлох үйлдвэрүүдийг байгуулан, тэдний хүмүүст ажлын байр бий болгон  хятадын төсвийг татвараар дүүргэхийг шаардана.  ДХБ-д үзэхдээ дэлхийн худалдааны либералчлал нь сонирхлоос болж хохирох хэрэггүй гэж үзжээ.Энэ үүднээс ДХБ-ын шинжээчид тайлбарлахдаа, Хятадаас ашигт малтмалыг гаргах нь ялгавартай юмгэж үзжээ. Нөөцийг гаргах хязгаарлал нь дэлхийн зах зээлийн тогтвортой бус байдалтай холбоотой юм. Яагаад гэвэл дэлхийн зах зээл дээр ховордсон металл нь эрэлт хэрэгцээтэй байгаа, мэдээж хэрэг үнэ ч гэсэн үүнтэй холбоотой өсч байгаа юм.