Пакистаны удирдлага  Карачи хотын дэг журамыг сэргээхийн  тулд  нэг мянган цэргийг нэмж  явуулахаа өнөөдөр  зарласан  гэж  орон  нутгийн телевизийн «Дон-ТВ»  суваг  мэдээлэв.  ДХЯ-ны сайд  Рехман Малик  «Цэргүүд  өргөн хүрээний,тусгай   ажиллагаа  явуулахгүй, зөвхөн  эмх замбараагүй байдал   гаргасан  этгээдүүдэд чиглэсэн цохилт өгнө»  гэж тэмдэглэв.  Тэрбээр  хотын байдлыг  тогтворгүй болгож байгаа тэр этгээдүүдийг террористууд гэж   нэрлэв.  Карачи хотод   отог омогуудын хоорондын мөргөлдөөний  улмаас сүүлийн 4   өдөр  80 гаруй хүн амь үрэгдлээ.