Оросын “Газпром” хятадын CNPC  компанитай оросын байгалийн хийг БНХАУ-д нийлүүлэх талаар хийсэн яриа хэлэлцээний үеэр урьдчилгаа 40 тэрбум доллар нэхэмжилээ. Энэ тухай өнөөдөр оросын  “Ведомости” сонин нийтэлжээ. Оросын корпорац мөнгийг 2012-2015 онуудад авахыг хүсчээ. Энд “урьдчилгааны тухай ярьж байгаа бөгөөд  нефтийн “Роснефть”, “Транснефть” компаниудтай тохиолдсон шиг  хятадын банкны зээлийн тухай  биш юм. Оросын схемээр бол мөнгөний төлөлт схемээр 30 жил явагдах бөгөөд хий нийлүүлэх жилээс аваад  жил бүр тэнцүү хувиар төлөгдөх ёстой юм. Ингэхдээ байгалийн хий нийлүүлэлт нь 2015-2016 онуудад болох төлөвтэй байна. Хятад улс нь зээлийн  хүүгийн оронд  хийг хямдруулсан үнээр авах боломжтой юм. Өөрөөр хэлбэл, эхлээд мөнгө, дараа нь хий, гэхдээ тодорхой хөнгөлөлттэй.  Ийм схем нь талуудыг түлшний үнийн асуудлаар ойртуулахад хэрэгтэй ажээ. “Газпромын хувьд” ийм схем нь ашигтай, яагаад гэвэл “Газпром” нь Хятад улсад бэлэн мөнгө буцаахгүй,байгалийн хийнд хөнгөлөлт үзүүлнэ. “Ведомости” сонины тайлбарлаж буйгаар Москва, Бээжингийн 10 гаруй жил хийж чадахгүй байгаа энэхүү гэрээнээс   “Газпром”  30 жилийн гэрээний нийт дүнгээс 13-16 % урьдчилгаа авахыг хүсч байгаа  ажээ.