Орос улс 2012 онд Владивосток хотод болох АНД орнуудын дээд хэмжээний уулзалтанд бэлтгэх ажилдаа ид ороод байна. Оросын ерөнхийлөгч Дмитрий  Медведевын албан даалгаварт дээд хэмжээний уулзалтын зориулалттай гол объектуудад газрын зөвшөөрлийг саадгүй өгч, барилгын ажлыг зогсоохгүй байхыг анхааруулсан юм. Оросын Батлан хмагаалах яаманд 7-р сарын 15- ны дотор ирэх жил Владивостокд болох АНД орнуудын эдийн засгийн дээд хэмжээний уулзалт болох Русский арлын газрын асудлыг зохицуулахыг даалгажээ. Русский арал нь Владивостокийн нэг хэсэгт ордог юм. Одоо  тус арга хэмжээнд зориулагдсан барилгын болон дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил тус хотод ид өрнөж байгаа юм. Ингэхдээ уг газрын хэсэг нь батлан хамгаалах байгууллагын мэдэлд байдаг учир асуудал тулгарсан нь энэ юм.  Ерөнхийлөгч түргэн шуурхай орон нутгийн засаг захиргаанд шилжүүлэхийг даалгасан юм. Шинжээчид нэг бус удаа  АНД орнуудын ДХУ-ын бэлтгэл ажлыг 2014 оны  Сочийн Өвлийн  Олимпийн тоглолтуудтай  харьцуулан ярьж байсан юм. Владивостокийн томоохон бүтээн байгуулалт нь хотын өнгө төрхийг өөрчилж, бүс нутгийн эдийн засгийн байдалд эерэгээр нөлөөлөх юм.  АНД оронуудын ДХУ-ын бэлтгэлийн хөрөнгө оруулалт 21 тэрбум доллар болж байгаа юм. Тэдний хотыг сонгосонд Владивосток хотынхон  үнэхээр азтай.  Энэ тухай Алс-Дорнодын Холбооны улсын их сургуулийн эдийн засаг, менежментийн дээд сургуулийн профессор Михаил Терский ийм бодолтой байна. «Владивостокд дээд хэмжээний ууулзалт зохион явуулах санаа бүр 2003 онд төрсөн юм.Тэр үед чухал АНД-н орнуудын дээд хэмжээний уулзалтыг явуулах нь нэг их сонирхол татаагүй, харин Владивостокийг олон улсын хамтын ажмллагааны төв болгоё гэсэн стратегийн санаа бол  байсан юм шүү.   Чухамдаа энэ стратегийн зорилт нь одоо шийдвэрлэгдэж байна. Владивостокд хөрөнгө оруулалтын хөтөлбөрүүдийг хэлэлцэж, уулзалтууд зохион явагдана. Энэ бол Приморийн хязгаарын хөтөлбөр биш, харин үндэсний хэмжээний хөтөлбөр юм. Бид хөрөнгө оруулалтын асар  их туршлагатай болж байгаа, барилгыг зохион байгуулахад   болон удирдахад өөрийн арга барилтай болж байгаа эд бүгд бол маш чухал юм» гэж Михаил Терский хэллээ.

         Шинжээчид үзэхдээ дээд хэмжээнй уулзалтын дараа бүс нутгийн болон хотын амьдралд хамгийн чухал  зүйл гарна гэж үзэж байна. Чухамдаа тэр үед л  Владивосток нь өөрт нь олдсон  тэр боломжийг ашиглаж чадах эсэх нь тодорхой болно гэж Михаил Терский хэлээд «Энд хийгдэж байгаа бүх юмнуудыг дараа нь мөнгө болгон хувиргаж, хөрөнгө оруулалтыг буцаах хэрэгтэй юм.  Энэ бол зөвхөн Приморийн хязгаарын зорилго биш, төвийн зорилго юм.  Орон нутгийн бизнес эрхлэгчид бидний чадавхитай дэд бүтэц хэрэггүй юм.Хэрвээ бидэн рүү Оросын болон дэлхийн томоохон толгой компаний төлөөлөгчийн газрууд ирэх юм бол бидэнд хоёр дахь удаагаа аз дайрч байна л гэсэн үг. Тэр үед Владивосток нь олон улсын томоохон бизнес төв болж хувирна» гэлээ.Шинжээчдийн үзэж буйгаар дээд хэмжээний уулзалтын гадаадын зочидод  хотыг хэрхэн харуулахав гэдэг бол хамгийн чухал асуудал юм. Энэ бол гадаадын хөрөнгө оруулагчдыг татах нэг боломж юм. Владивосток нь зүгээр нэг хөдөөгийн  хот биш, харин  ирээдүйн эдийн засгийн төв.Сүүлийн үед Засгийн газар Алс-Дорнодыг хөгжүүлэхэд ихээхэн анхаарч байна. Энэ жил бүс нутагт зам байгуулахад 303 сая доллар төсөвлөсөн. Тус нутгийн иргэдийн газар-тариалангийн хөгжилд зориулан  8,5 сая долларыг олгожээ. Алс-Дорнодод барилга барих ажлыг тал бүрээс дэмжиж байна.  Ойрын үед бүс нутагт Mazda болон Ford компаний үйлдвэрүүд ажиллаж эхэлнэ. Тун удахгүй тус бүсэд  Японы Toyota  автомашин үйлдвэрлэж эхэлнэ.