Өвөрбайгалийн  гаалийн алба БНХАУ-ын иргэнд оросын МиГ-29 болон Су-27 цэргийн онгоцны сэлбэгүүдийг хил давуулсан дамлан худалдсан хэргээр шалгаж байна. Энд онгоцын насос, цахилгаан хөдөлгүүр болон цагийн тоолуурын тухай яриглаж байгаа юм гэж баасан гаригт гаалийн газрын хэвлэлийн төлөөлөгч Юлия Филиппова РИА-Новости агентлагт мэдээлжээ. 2010 оны 7-р сард  Орос-хятадын автомашинаар гарах” Забайкальск” хилийн боомтоор  хил давуулахаар завдсан барааг таслан зогсоосон юм. Орос улсын БХЯ- наас гаргасан  шинжилгээний дүнгээр дээрх сэлбэг нь МиГ-29, Су-27 цэргийн онгоцных болох нь бталагдсан юм.    Энэ нь цэргийн зориулалттай бүтээгдэхүүнийг хууль бусаар  БНХАУ руу оруулах гэсэн анхны оролдого биш юм. 2009 онд орос-хятадын “Забайкальск” боомтоор тус улсаас Су-27 онгоцны  цахилгаан тэжээлд ашиглагддаг тоног  төхөөрөмжийг хил давуулах гэсэн оролдлогыг таслан зогсоож байсан аж. Тэр үед, сатуулагдсан  хятадын иргэн ярихдаа, тэрээр таньдаг хүндээ туслахаар усны насос авч явсан гэж байжээ.