Орос улс 2014 оны Сочийн өвлийн Олимпийн тоглолтуудын өмнө Олимпийн галыг сансарт явуулахаар төлөвлөж байна гэж ОУ-ын Олимпийн хорооны  ерөнхийлөгч Александр Жуков мэдэгдэв. «Орос улс 50  жилийн өмнө анх удаа сансарт хүнээ нисгэсэн  гүрэн  болсон.Харин одоо бид Олимпийн галыг сансарт хүргэсэн анхны  орон болох боломж байна» гэж  Жуков тэмдэглэв. Уламжлал ёсоор Олимпийн бамбар нь тоглолтууд болох хотод очихын өмнө дэлхийг тойрдог ёстой. Энэ удаа тэр бүр дээр оросын хамгийн дээд оройд-Эльбруст болон дэлхийн хамгийн цэнгэг устай Байгаль нуурын гүнд очно.