Америкийн сансрын шатлл “Атлантис” хөлөг баасан гаригт Олон улсын сансрын станц руу хөөрнө. Хэрвээ цаг агаарын байдал таатай байвал хөлгийг цагт нь  хөөргөх ажээ.”Атлантисийн” нислэг америкийн сансрын шатлл нислэгийн хөтөлбөрийг  дуусгах юм. Хөлөг онгоц ОУС –ад  хүнс, хувцас болон төхөөрөмж хүргэх юм.  Эх дэлхийдээ буцаж ирэхдээ тэрээр Флоридын Кеннедийн нэрэмжит сансрын төвд үзмэр болон тавигдах юм. Шаттлыг ашиглах хөтөлбөр дууссаны дараа  америкийн одон орон судлаачид оросын “Союз” хөлгүүдэд сууж ОУС- руу очих юм. Нэг одон орон судлаач нисгэхэд НАСА 50 сая ам долларын зардал гаргадаг аж. Тус агентлаг нь 2016 он хүртэл  сансарт нисэх хүсэлтэй 46 хүний санал аваад байна.