Орос улсын Төрийн думын доод танхимын  хаврын чуулган баасан гаригт завсарлана. Шинжээчдийн үзэж буйгаар энэ нь хамгийн их үр дүнтэй чуулган болсон ажээ.Тухайлбал, хоёр талын цөмийн зэвсгийг үндсээр нь  хорогдуулахаар тусгасан  орос-америкийн СДЗийн тухай Гэрээ батлагдсан юм. Түүнчлэн, ДХЯ ны ажилтнуудад тавигдах шаардлагуудыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ тэдний нийгмийн баталгааг өргөжүүлсэн полицийн тухай хууль батлагдсан юм.  Авилгатай тэмцэх хэрэгт чухал  анхаарлыг  хандуулсан.  Орос улсад авилгад нэг зуу дахин торгууль ногдуулах болсон юм. Парламентын гишүүд болон бүх төрийн түшмэдүүд  өөрийн орлогыг тодорхойлж өгөх заалтыг хуулинд оруулсан юм. Төрийн дум нь автомашин эзэмшигчдийн техникийн үзлэгийн асуудлыг шийдэж өгсөн.  Улсын автын шалгалтын газруудад урт хугацаагаар явагдаж байсан техникийн  улсын үзлэгийг даатгалын байгууллагуудад хурдан шуурхай явагдах үзлэгээр солигдсон.  Дараагийн намрын чуулган нь депутатуудын хувьд энэ удаагийн сүүлчийн чуулган байх юм. 12-р сард Орос улсад Төрийн Думын ээлжит сонгууль болно. Одоогийн депутатуудын ихэнхи нь сонгуулийн өмнөх сурталчилгааны ажилд идэвхийлэн орох бодолтой байна.