АНУ-ыг Далай ламтай ямарч албан ёсны холбоо тогтоохын эсрэг байна гэж Хятад улс  анхааруулжээ. Энэ тухай пүрэв гаригт Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Хун Лэй мэдэгджээ. Түвдийн оюун санааны удирдагчийн АНУ-д хийсэн  ээлжит айлчлалыг тайлбарлахдаа  хятадын дипломат Далай ламыг дэмжин,  гадаадын бусад орнууд түүний “эсэргүү” үйл ажиллагааг өрөвдөж буйг эрс эсэргүүцэж байгаагаа хятадын дипломат мэдэгджээ.  Хятад улс нь америкийн тал энэхүү асуудлыг зохих ёсны дагуу шийдвэрлэн, америк-хятадын харилцааны чиг хандлагыг тооцон өөрийн үүргээ хатуу биелүүлнэ гэдэгт найдаж байна гэв. Далай лам энэ долоо хоногт буддийн шашны “Калачакра” бясалгалд оролцохоор  Вашингтонд ирээд байгаа юм. Шинжээчдийн үзэж буйгаар Обама Далай ламтай албан бус уулзалт хийж магадгүй юм.