500 сая орчим рублийг Буриадын нийслэл Улаан-Үд хотыг  АНД-н орнуудын сангийн сайд нарын чуулганы өмнө тохижуулахад зарцуулна.Энэ тухай  Улаан-Үд хотын дарга Геннадий Айдаев мэдэгджээ.  Арга хэмжээ нь 2012 оны намар 8-р  сард Владивостокд болох  АНД-н орнуудын дээд хэмжээний уулзалтын өмнө болно. Буриад улс гадаад орнуудын сангийн сайд нарыг хүлээж авах болсон тухай Оросын сангийн сайд Алексей Кудрин Буриад улс Орос улсад сайн дураараа нэгдэн орсны 350 жилийн ойн арга хэмжээний үеэр мэдэгдсэн юм. Кудрины ярьснаар Буриад улс нь энэхүү арга хэмжээг  явуулах олон давуу талтай аж. Түүнчлэн, энд Байгаль нуур байрладаг, Орос улсын буддийн шашны төв байдаг нь АНД-н орнууд, тухайлбал, Зүүн-Өмнөд Азийн орнуудыг ойртуулж байгаа юм гэжээ.Сангийн сайдын хэлснээр холбоо, тээвэр, засвар үйлчилгээ болон  дэд бүтцийг сэргээн засварлахад болон зам, зочид буудал, онгоцны буудал болоод бусад объектуудад  урьдчилсан байдлаар 520 сая рублийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөөд байгаа аж. “Мэдээж хэрэг би Улаан-Үдэд чуулганыг үохион явуулахад хэдийгээр энэ нь нэмэлт үүрэг хүлээл гэж байгаа ч гэлээ, би баяртай байна. Маш сайн дэд бүтэцтэй, өндөр хөгжилтэй орнуудыг хүлээж авах нь хариуцлагатай юм.  Гэхдээ бид тэдний түвшинд хүрч очих хэрэгтэй байна” гэж Айдаев хэллээ. “АНД-н 21 орны сангийн сайд, томоохон банкнуудын төлөөлөгчид, сэтгүүлчид хүрэлцэн ирнэ гэдэг бол Улаан-Үдийг дэлхийд нээж өгч, Буриад улсад маш их жуулчны урсгал ирнэ гэсэн үг” гэж хотын дарга тэмдэглэв.