БНАСАУ-ын эрх баригчид пакистаны армийн цэргийнхнийг худалдан авч, тэднээс тус улсын цөмийн шинэ технологиудыг олж  авч байжээ.  Washington Post сонины сайтан дээр нийтэлсэнчлэн тус сонинд  пакистаны цөмийн эрдэмтэн Абдул Кадир Хан мэдэгджээ.  Хэвлэлийн газрын мэдээлж буйгаар  “пакистаны цөмийн бөмбөгний эцэгт” түүний энэхүү мэдэгдлийг  нотлох  баримт бичгүүд байгаа ажээ. Тухайлбал, түүнд байгаа баримт бичгүүдэд пакистаны армийн шинэ технологи болон зэвсэглэлийг  3 сая гаруй ам.доллараар БНАСАУ-ын төлөөлөгчдөд дамжуулсан  баримт байгаа гэнэ. Пакистаны эрдэмтний үгээр бол энэхүү наймааг илчлэх   хойдсолонгосын төлөөлөгчдийн 1998 онд бичсэн  захидлын хувь ч  байгаа аж. Пакистаны эрх баригчид тэр захидлыг нь хуурамч гэж үзэж байна. Хан нь гэрийн хорионд 2004 оноос байгаа бөгөөд тэрээр цөмийн технологийн салбарт Иран, Ливи,БНАСАУ-тай хамтарч ажиллаж байв.