Ливийн байдлыг түргэн зохицуулах аргагүй гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров мэдэгдлээ. Түүний хэлснээр бол  НҮБ-ын тогтоолыг хэрэгжүүлэх үүрэг өөртдөө ногдуулсан НАТО эвсэл хүнд байдалд орсон хийгээд Ливийг Югославыг бөмбөгдснөөсөө илүү удаан хугацаанд бөмбөгдөж байна. Энэ үйл явц хэдийд эцэслэхийг хэлэхэд хэцүү. Ялалт байгуултлаа бүр Каддафи цэргээ хуарангуудад оруултал бөмбөгдөх  хэрэгтэй гэсэн мэдэгдэл өрнөдийн орнуудын нийслэлүүдээс ирээд байна. Ийм бодлогын уршгаар маш олон хүн амь насаа алдаж байна гэж сайд тэмдэглэн хэллээ.