Орос улсад засаг захиргааны  байгууллагуудын эрх мэдлийг хуваарьлах систем оновчтой бус байна гэж дэд ерөнхий сайд Дмитрий Козак  төвлөн захиран удирдахаас ангижрах асуудал эрхлэсэн ажлын хэсгийн анхдугаар хуралдаан дээр мэдэгдлээ. Оросын холбооны гүйцэтгэх засаг захиргааны орон нутгийн 2700 гаруй байгууллагад нийт 555 мянган хүн ажиллаж байна гэж тэрээр хэлэв. Тэгэхдээ 300 мянга орчим хүн  бүс нутгийн гүйцэтгэх захиргаанд, мөн төчнөөн хүн хот,орон нутгийн захиргааны байгууллагуудад ажиллаж байна. Төрөөс шат шатны зиндааны түшмэдэд жилд 330 тэрбум гаруй рубль зарцуулж байгаа боловч, систем үр бүтээлтэй ажиллахгүй байна гэж Козак хэллээ. Ажлын хэсэг засаг захиргааны  шат шат байгууллагуудын эрх мэдлийг хуваарьлах саналуудыг бэлтгэх ёстой.