Засгийн газраас Олон улсын эмэгтэйчүүдийн Мартын наймны баярыг тэмдэглэхтэй холбогдуулан 3-р сарын 9-10-ны өдрүүдийг амралтын өдөр болгохоор шийдвэрлэвэл ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгууль 3-р сарын 4-нд юмуу эсвэл 11-нд явагдана гэж Сонгуулийн төв комиссын нарийн бичгийн дарга Николай Конкин мэдээллээ. Тэрээр Оросын парламентын доод танхимын депутатуудыг 2011 оны 12-р сарын 4-нд  хийхийг сонгохыг батлав. Конкин сонгуулийг хилийн чанадад хэрхэн зохион байгуулах тухай «Оросын дуу хоолой» радиогийн сурвалжлагчийн асуултад хариулахдаа  сонгуулийн 400 орчим хэсгийг хилийн чанадад нээхийг мэдээлэв. Германи,Израиль, Латви улсуудад  сонгуулийн цахим хайрцаг хэрэглэнэ. Мөн адил техникийг Казахстан дахь Байконур сансрын хөлгийн буудалд хэрэглэх юм. Энэ нь зохион байгуулалтын илүү их хүчин чармайлт, их зардал гаргахаас сэрэмжлэх боломж олгоно.