Оросын алдарт дуучин Алсуд Парисд болсон ёслол дээр ЮНЕСКО  Дэлхийн дуучин цол гардууллаа. Энэхүү шагналыг “энх тайван, шудрага ёс, хүнд нөхцөлд байгаа хүүхдүүдийн байдалд олон нийтийн анхаарлыг татахад оруулсан хувь нэмрийг нь үнэлж  “ олгодог ажээ.  ҮҮний өмнө энэхүү цолыг  канадын дуучин Селин Дион, британы дуучин Ширли Бэсси авч байжээ. Алсу- Оросын Волга мөрний эргээр нутагтай – Татарстан улсын Ардын жүжигчин юм. Тэрээр уран бүтээлийнхээ карьерыг   хандивын тоглолтуудтай идэвхитэй хослуулдаг юм. Түүний эцэг Ралиф Сафинтай хамт тэр “Радуга” санг байгуулсан юм. Тус сангийн үйл ажиллагаанд сургууль, эмнэлгийг сэргээн засварлах болон эмзэг бүлгийнхэнд тусламж үзүүлэх зэрэг ажил ордог байна.  ТАСС  агентлагийн уламжилснаар, Алсугийн хүмүүнлэгийн үйл ажиллагаанд Японд болсон байгалийн сүйрэлд нэрвэгдэгсдэд зориулсан хандивын тоглолт багтжээ.