Москва хотын цагдаагийнхан албан тушаал ахихын өмнө  орос хэлний мэдлэгээ шалгуулах тестийн шалгалт өгөхийг санал болгожээ. Орос улсын ДХЯ-ны Москва хотын    Ерөнхий удирдах газрын дарга, полицын  дэслэгч-генерал Владимир Колокольцев  ийм саналыг дэвшүүллээ. “Албан тушаал дэвшиж буй ажилтнууддаа орос хэлний мэдлэгээр тестийн шалгалт  өгөхийг санал болгож байна. Хэрэв хэн нэгэнд, удирдах ажилтных нь хувьд шийдвэр гаргаж, гарын үсэг зурах болвол тэр хангалттай бичиг үсгийн соёлтой байх ёстой” гэж Колокольцев “Коммерсант” сонинд өгсөн ярилцалгадаа мэдэгджээ. Генерал тэмдэглэхдээ ийм маягийн сорилтын  дүн нь тодорхойлогдохгуй ч гэсэн, удирдах ажилтанд тодорхой бодол төрүүлнэ. Колокольцев цааш хэлэхдээ, ийм шалгалтыг өөрөө явуулдаг бөгөөд, үр дүнгээ өгдөг ажээ.