Оросын цэргийнхэн цоо шинэ гүний усны «Консул» аппаратыг амжилттай туршив. 2011 оны сүүлээр мөн аппаратаар  Далайн цэргийн флотыг зэвсэглэнэ. Түүнийг батлан хамгаалах тусгай газрын ашиг сонирхолын үүднээс төдийгүй жишээ нь геологийн хайгуулын салбарт эрдэм шинжилгээний ажил хийх  зорилгоор хэрэглэж болно. Туршилт оросын гүний усны аппарат зохион бүтээгч, үйлдвэрлэгчдийн ээлжит амжилт болсоныг мэргэжилтнүүд тэмдэглэв. «Консул» аппарат Хойд Атлантикад 6270 метр гүнд буужээ. Ийм ангилалын өнөөгийн аппаратуудаас зөвхөн японы «Шинкай 6500» 6527 метр гүнд хүрсэн юм. Оросын гүний усны багаж түүнтэй ч өрсөлдөж чадна гэж шинжээч Виктор Мясников «ОДХ» радиод ярилцлага өгөхдөө тэмдэглээд:  «Консул» 6 мянга гаруй км гүнд нэвтрэнэ. Харин түүнээс илүү гүнд хүрч чадах нь туршилтын явцад харагдав. Тус аппаратыг Оросын Далайн цэргийн флотын ашиг сонирхолын үүднээс тусгай ажил хийх болон Гадаад далайн геологи-геофизикийн судалгаанд хэрэглэж болно» гэв.

      «Консул» цэргийн флотын бүрэлдүүн чухал хэсэг болж, төрөл бүрийн ажиллагаанд хэрэглэгдэнэ. Гэвч энэ нь зэвсэглэлээр хөөцөлдөж эхлэсэн гэсэн үг огт биш  гэж Виктор Мясников онцлоод «Их гүнд  цэргийн тусгай газрын ашиг сонирхолын үүднээс ажилладаг. Гүний усны аппаратыг усан дорхи багажийг байрлуулах, шумбагч онгоцны хөдөлгөөн болон  усны температур, давсны хэр хэмжээ, урсгалын чиглэл, далайн түвшингийн өөрчлөлтийг ажиглахад хэрэглэнэ. Түүнчлэн эдгээр аппарат  техникийн ба эрэх аврах ажиллагаа болон живсэн хөлөг онгоц, унасан нисэх онгоцыг шинжлэн судлахад хэрэглэгдэнэ» гэлээ.Гүний усны багаж  өргөн хүрээтэй аврах ажиллагаа гүнд өнөө болтол явуулаагүй. «Консулын» их бие бусдаас илүү өргөн, өндөр байгаа учраас 200 кг хүртэл ачааг дээшээ гаргаж чадна. Түүнээс гадна  гүнд нэлээд удаан ажиллана гэж Виктор Мясников тэмдэглээд «Шинэ аппарат маш хүчирхэг хоёр төхөөрөмжтэй. Усан дор 12 цаг байж, хөлөг онгоцны их биеийг задлах, дээшээ гаргах ачааг татлагад боож бэхлэх хүртэл аврах ажил хийнэ» гэв.

    Түүнээс гадна «Консул» аюулгүй байдлын хосгүй системтэй. Онцгой нөхцөлд автоматаар  дээшлэн усан дээр хөвөн гарч, багийн гишүүдийнхээ амь насыг ч аврана. Аппаратыг Далайн цэргийн флотын бүрэлдэхүүнд оруулах боловч иргэний геодези, гидрографид хэрэглэнэ. Энэ нь сүүлийн үед Орос улсаас Арктикын талаар дэвшүүлсэн санаачилгуудад чухал гэж Виктор Мясников тэмдэглэн хэлээд «Гүний усны аппаратыг энэ бүс нутагт улс төрийн зорилгоор хэрэглэнэ. Бид Ломоносовын нэрэмжит нуруу Оросын эх газрын усан дорхи үргэлжлэл гэдгийг нотлох ёстой. Шинэ аппаратыг тэнд судалгаа хийхэд хэрэглэх бололтой» гэв. «Малахит» зохион бүтээгчдийн товчоо төслийг боловсруулсаныг дурдая. Оросын тэргүүлэх арваад үйлдвэрийн мэргэжилтнүүд аппаратыг зохион бүтээхэд оролцов. Жишээ нь «Прометей» хүрээлэнгийн   зохиосон  их биеийн үйлдвэрлэлд хэрэглэх хосгүй титан хайлшийг америкийн Боингийн гол нийлүүлэгч «ВСМПО-АВИСМА» корпораци үйлдвэрлэжээ.