Орос, Кыргызстан, Тажикистан улсын тусгай албад  мансууруулах бодисыг хууль бусаар наймаалах сувагтай Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын /ХАБГБ/ орнуудын нутаг дэвсгэр дээр хамтдаа тэмцэх болно. Энэ тухай Ереванд болсон  мансууруулах бодисын хууль бус эргэлттэй  тэмцэх Зөвлөлийн  хуралдаан дээр Оросын мансууруулах бодистой  тэмцэх холбооны албаны  тэргүүн Виктор Иванов  мэдэгдлээ.Улс орнууд хүчээ нэгтгээд зогсохгүй, шинжээчдийн хамтарсан бүлгийг байгуулна. Тэд афганистаны мансууруулах бодисын сувгийн аюул заналын үнэлгээг улс орон бүрт илгээнэ. Заналхийлэлтэй хамтран тэмцэх явдал нь ХАБГБ орнуудын хүрээнд хязгаарлагдахгүй  байгаа юм. Энэ оны 6-р сард гурван тонн гаруй мансууруулах бодисыг хураан авч, гурван мянга гаруй мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийг  илрүүлсэн нь “Канад-Запад” тусгай ажиллагааны үр дүн байсан юм. Энэхүү ажиллагаанд Орос, Украина, Белорус, Казахстан, Латвия болон Польш улс оролцсон юм. Арменийн нийслэлд болсон уулзалт дээр Виктор Иванов хэлэхдээ: ”Ердийн  биш, харин илүү гүн гүнзгий бодох ёстой асуудлууд тавигдаж байна.Афганы мансууруулах бодисны  үйлдвэрлэл арван жилийн хугацаанд  гадаадад өсөн нэмэгдэж байгаа гэмт хэргийг бараг гурван их наяд доллароор санхүүжүүлсэн» гэв.

         Мансууруулах бодисны хууль бус наймаа нь улс орон бүрийн үндэсний аюулгүй байдал, бүр олон улсын байгууллагуудын үндэс суурийг бүхэлд нь доройтуулж байна. Гэмт хэргийн бүлэглэлүүд маш хурдан хувьсан өөрчлөгдөж аюултай болохын зэрэгцээ зарим үед хэт даврагсдын байгууллагуудыг турхирч байна.  Иймээс үүнтэй тэмцэх олон хэмжээст  холбоотны системийг бий болгон, мансууруулах бодисны эрэлт хэрэгцээ болон саналуудыг бууруулснаар, эдийн засгийн гэмт хэргийн үндэс суурийг устгах ёстой юм. Үүнд итгэлтэй буйгаа ХАБГБ-ын  ерөнхий нарийн бичгийн дарга  Николай Бордюжа хэллээ. Мансууруулах бодисны хууль бус наймааг хаах нь зүгээр илрүүлээд орхидог тийм  амар зүйл биш,  хамгийн чухал нь хар тамхины эсрэг үр ашигтай  сурталчилгаа явуулах шаардлагатай байна гэж “Оросын дуу хоолойд” ОХУ-ын Олон нийтийн танхимын гишүүн, “Здоровая страна” сангийн   ерөнхийлөгч Виталий Богданчиков хэлээд «Одоо мансууруулах бодис хэрэглэгчийг  бариад авахад  амаргүй мөнгө шилжүүлсэн баримт үгүй. Бүх зүйлийг тэд мессеж явуулад л хийж байна. Мансууруулах бодис хэрэглэгч нь хар тамхины худалдагчийн гар утасны дугаар руу мөнгө хийгээд л боллоо. Тэгэхээр  тэднийг гэмт хэрэгт холбогдуулж болохгуй болоод байна. Харин мансууруулах бодисны хэрэглээ буурч байгаа нь хар тамхины худалдагчийг цохилтонд оруулж байгаа хэрэг. Хэрвээ хүмүүс  мансууруулах бодис нь ямар гай зовлон авчирдаг тухай мэдээлэл сайтай,урьдчилсан үр ашигтай сурталчилгаа явагдах юм бол булан тохой бүрт хар тамхийг зарж байсан ч хүмүүс тэрнийг хэзээч худаалдаж авахгүй» гэлээ.Арменийн нийслэл Ереванд болж өнгөрсөн хуралдаан дээр мансууруулах бодисны хууль бус наймаатай тэмцэх ажлыг чангатгах тухай ярилцсан юм.  Тухайлбал, энэ сэдвийг Ереван хотод болох ХАБГБ-ын гишүүн орнуудын ДХЯ-ны тэргүүн нарын уулзалт дээр үргэлжлүүлэн ярина.