Терроризмын эсрэг эвсэл амжилттай үйл ажиллагаагаа  явуулж байгаа ч гэсэн олон улсын терроризмын чадавхи өндөр хэвээр байна. Энэ тухай Орос улсын  Холбооны аюулгүй байдлын  албаны дарга Александр Бортников Санкт-Петербург хотод болсон  Холбооны   аюулгүй байдлын албатай хамтран ажилладаг гадаадын байгууллагуудын тэргүүн нарын Х хуралдаан дээр хэлсэн үгэндээ тэмдэглэв. «Олон улсын терроризмын хадгалагдаж буй өндөр чадавхыг тэмдэглэх нь зүйтэй юм. Өнөөдөр заналхийлэл “Аль-Каида”-гаас болон түүнтэй холбоотой бүтцээс гарч байгаа төдий биш юм. Багагүй аюул заналыг “Хизбут-ут-Тахрир”, Туркестаны Исламын нам, “Мусульманы  ахан дүүс” террорист хөдөлгөөнүүд болон экстремист “Таблиги-жамаат”, “Ат-Такфир Валь-Хиджа” болон бусад бүлэглэлүүд бий болгож байна» гэж Александр Бортников тэмдэглэлээ.

         Террористуудын шинэ гишүүн элсүүлэх, сургалт явуулах болон халдлага зохион байгуулахад Интернет хамгийн их хэрэгцээт хэрэгсэл нь болж байна. Чухамдаа Интернетэд гэмт хэргийг сурталчлах  санаа эрчимтэй явагдаж байна гэж “Оросын дуу хоолойд” өгсөн ярилцлагадаа “Дүн шинжилгээ болон аюулгүй байдал” холбооны төвийн тэргүүн Руслан Мильченко  хэлээд «Интернет нь аль хэдийнээс хүмүүсийн тэр дундаа алан хядагчдын  хэлэлцүүлгийн тухтай талбар болсон  юм. Тэнд ямарч хорио, хяналтгүй ярьж болох өөрчлөн шинэчлэх санаа бодлын талбайнууд, сайтууд болон хэлэлцүүлгүүд байдаг. Хэт даврагчид Интернетыг хөтөлбөртөө ашигладаг. Энэ нь террористуудын байршлыг тодорхойлох боломжгүй. Интернетээс станцгүй модемаар гарах боломж байдагтай холбоотой юм» гэлээ. Шинэ технологиор зэвсэглэсэн террористуудтай тэмцэнэ гэдэг  амаргүй юм. Үүний тулд шинэ арга барил хэрэгтэй. Тэд нь бий болсоор байна. Жишээ нь cүүлийн 6 жил гадаадын орнуудын янз бүрийн тусгай албанууд халдлага гарч болох  мэдээлэл солилцооны схемыг боловсруулж,  амжилттай хэрэгжүүлээд  байна. Юуны түрүүнд энэ нь олон улсын томоохон арга хэмжээнүүдийг явуулах үеийн заналхийлэлтэй холбоотой юм.

         Александр Бортников энэ тухай сануулахдаа ийм маягийн харилцан ажиллагааны схем нь Олон улсын терроризмын эсрэг хуралд оролцогчдын хүчин  чармайлтаар боловсрогдсон  байсныг тэмдэглэсэн юм. Анх түүнийг 2004 онд Афины Зуны XXVIII  Олимпийн үеэр болон одоог хүртэл өргөн  эрэлт хэрэгцээтэй хэрэгжиж байгаа юм. Өнгөрсөн жил тэрхүү схемыг Өмнөд Солонгост болсон  “Их 20” дээд хэмжээний уулзалт, Энэтхэгт болсон   Британийн хамтын нийгэмлэгийн тоглолтууд болон Ванкуверын Өвлийн  Олимпийн тоглолтууды зохион явуулахад амжилттай хэрэгжүүлсэн юм. Эдгээр туршлагууд нь мэдээж хэрэг 2014 оны Сочийн Өвлийн Олимпийн тоглолтуудыг бэлтгэхэд ашиглагдана. Улсаас явуулах терроризмын эсрэг үйл ажиллагааны өөр нэг  төлөв бол терроризтэй тэмцэхэд иргэний нийгэмийг татан  оролцуулах  явдал юм. Тухайлбал, саяхан оросын ХМХ-ээр  хууль бусаар мөнгө угаасан байгууллага болон иргэдийн  нэрсийн жагсаалтыг нийтэлсэн явдал юм. Нэрсийн  жагсаалтын  “нууц” ангиллаас чөлөөлөгдсөн,  одоохондоо гэмт хэргийн буруутай үйлдэл нь батлагдсанууд ороод  байгаа аж. Гэхдээ тун удахгүй түүн дээр  байгууллага, болон терроризм, хэт даврагсдын хэрэгт холбогдсон этгээдүүдийн хэргүүд нэмэгдэн орох болно. Эдгээрийг нийтэд танилцуулах болсон явдал гэмт хэргийн ашиг орлогыг илчлэхэд үр ашигаа өгөх ёстой юм. Эцэст нь хэлэхэд Холбооны аюулгүй байдлын санхүү мониторингийн албаныхны үзэж буйгаар энэ бүгд нь терроризмтэй тэмцэхэд ашиг тустай юм.