Оросын нэрд гарсан кино зохиолч, найруулагч Александр Миндадзе «Бямба гаригт» киногоо кино наадмын хүрээнд үзүүлжээ. Бямба гариг бол  Александр Миндадзейн кинонд баримтат үйл явдал  төгс  төгөлдөр, усгагдсан өдөр билээ. Энэ нь ЗХУ-ын томоохон Чернобылийн АЦС-д ХХ зууны хамгийн аюултай сүйдэл болсон 1986 оны 4-р сарын 26-ны өдөр юм. Киноны үйл явдал станцаас гурван км зайтай орших  жижиг Припять хотод болж байна. Одоо хаягдсан энэ хотод 25 жилийн тэртээ ажил амьдрал оргилж байсан. Киноны агуулгын тухайд гэвэл Припять хотын нэгэн оршин суугч  албан тушаалынхаа ачаар атомын эрчим хүчний блок дэлбэрч, цацраг эрчимтэй тархаж эхлэснийг мэджээ. Гэвч нууцыг задлахгүй байх үүрэг авсан тэр иргэдийг аврах талаар юу ч хийж чадсангүй. Үхэл ойртсоныг амьдрал мэдээгүй байсан өдрийн тухай «Бямба гаригт» кинонд өгүүлжээ. Александр Миндадзе  Брюсселийн кино наадмын шүүгчид болон үзэгчид киног нь өндөр үнэлснийг хөндөн хэлэхдээ «Кино маань тэдний сэтгэлийг их хөдөлгөв. Киноны үйл явдлыг зөвхөн атомын эрчим хүчээс гадуур өргөн агуулгаар авч үзэж үнэлсэнд баярлаж байна. Мөн сэдэв өнөөгийн байдлыг эргэцүүлэн бодох шалтаг болсон. Орос,Украин,Европын гээд аль ч хүний амьдрал түгшүүртэй байдал, эрс хувиралаас шалтгаалж байна. Тансаг амьдралтай Европ ч дотоодын донсолгоотой. Маш олон асуудал тулгарсан учир хүн  амгалан тайван амьдарч чадахгүй байна. Энэ нь зөвхөн Чернобылийн осол, реакторын бүтэц эсвэл хүний хүчин зүйл сүйдэлд хүргэсэн тухай өгүүлсэн төдий кино биш, хүн хүнд байдалд орсон ч цаашид амьдарч байгааг харуулсан кино билээ. Хүнд бэрх байдалд орсон хүн аж амьдралынхаа ямар нэг ялимгүй зүйлийг орхиж, яруу сайхан тал, агуулгы нь гоц мэдрэдэг» гэв.

      Интернационалч баг тухайлбал Орос, Украин, Белорус, Германы киночид «Бямба гаригт» киног бүтээжээ. Энэ нь олон улс орны оршин суугчдыг хамарсан сүйрлийг өгүүлсэн кино учир зүй ёсны хэрэг билээ. Чернобыль Украинд оршдог учраас тус улсын киночид тодорхой сэдвээр Александр Миндадзед туслав. Тэдний ачаар тэр өдөр болсон үйл явдлуудыг дэс дараатай, тодорхой гэж найруулагч хэлээд «Украины сэтгүүлчдийн цуглуулсан материал миний хувьд чухал юм. Эдгээр нь 1986 оны 4-р сарын 26-нд Припять хотынхан хэрхэн амьдарч байсан тухай тодорхой дуртгал билээ. Маш халуун амралтын бямба гариг өдөр байсан. Хүмүүс усанд сэлэж, зугаалж, хурим хийж байв. Дашрамд  хэлэхэд тэр өдөр 16 хурим хийжээ. Хотын оршин суугчид эхлээд ямар байсан болон АЦС-ын реактор ахин шатсаныг харснаа өгүүлж байна.Тэр  бямба гариг болон жижиг хотын оршин суугч юу ч мэдэхгүй хэвийн амьдарч байсан тухай  кино зохиох шийдвэрийг эдгээр дуртгал батлав. Аюул тулгарсныг мэдсэн ч хотоосоо явахгүй байсан нь сонин шуу» гэв. «Бямба гаригт» кино энэ хавар  Чернобылийн сүйрлийн 25 жилийн ойгоор Орост дэлгэцнээ гарсан. Тэр үед  Япон гамшигт  нэрэвэгдэж, японы «Фукусима-1» АЦС осолдсон хэрэг  дэлхийг донсолгосон билээ. Энэ нь киног улам  их ач холбогдолтой болгов. Тэр тусмаа японы Фукусима хотынхон украины Припять хотынхний нэгэн адил огт мэгдэж сандраагүй. Тэд дадаж дассан  аж байдлаа орхиж зугтсангүй. «Байгалийн  гамшиг, техникийн үүдэлтэй сүйрэл бидэнд олон тулгарч байна. Гэсэн ч хүмүүс цаашид амьдарч, ямар нэг зүйлд баярлан баясссар байна. Хүн үхлийн аюул тулгарсаныг ухамсарласан ч аюул сорилтыг давж дийлэж байна. Энэ нь хамгийн гол зүйл» гэж найруулагч Александр Миндадзе хэллээ.