Палестины үндэсний нэгдлийн засгийн газрыг байгуулах тухай яриа хэлэлцээ зогсонги байдалд ороод байна гэж ХАМАС байгууллагын удирдагчдын нэг Абдель Азиз Дуэйк мэдэгдэл хийв. “Джерузалем пост” сонинд нийтэлснээр Египтын зуучилснаар  ФАТХ, ХАМАС хөдөлгөөний хооронд байгуулсан нэгдэх  энэхүү гэрээ нь зөвхөн “цаасан дээр” байгаа ажээ. Гэсэн ч Абдель Азиз Дуэйк талууд буулт хийн, цаашид хамтрах яриа, хэлэлцээ үргэлжлүүлнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлжээ. Тэдэнд Үндэсний  нэгдлийн  засгийн газар байгуулахад саад болж байгаа зүйл бол ерөнхий сайдын асуудал юм. ФАТХ үзэж байгаар энэ албан тушаалыг Палестины үндэсний засаг захиргааны одоогийн сайд нарын танхимын тэгүүн  Салям Файял тэргүүлэх ёстой аж. Харин ХАМАС түүний эрс эсэргүүцэж байгаа юм.