Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев “Твиттер”-тээ   Владивостокд хийсэн ажлын айлчлалынхаа зургууд тавьжээ. Үүний өмнө мэдээлж байсны дагуу 6-р сарын 30-нд Оросын ерөнхийлөгч 2012 онд болох АНД орнуудын дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажилын асуудлаархи хуралдаанд оролцсон юм. “Владивостокийн зургуудаа үзэж суулаа. Гайхалтай сайхан байгаль” гэж өөрийн авсан зургуудын нэг болох  хоёр далайн гахайн зургийн дор тайлбар бичжээ. Русский арлаас харагдах гүүрийн зурагт 2012 онд болох АНД орнуудын дээд хэмжээний уулзалтад зориулан байрьж байгаа юм. “Маш том бүтээн байгуулалт явагдаж байна, энэ нь Алс-Дорнодын оршин суугчдад тун чухал юм” гэж оросын удирдагч  бичжээ.