Дээрхийн гэгээн Х1V Далай лам АНУ-ын  ардчилал ба даяаршлын асуудал хариуцсан Төрийн нарийн бичгийн дэд дарга Мария Отеротой уулзлаа. Вашигтонд болсон энэхүү уулзалтын үеэр хатагтай Отеро   АНУ  энэхүү хосгүй буддын шашин, буддын шашны соёл, түвд  хэлийг   хадгалан хамгаалах асуудалд дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлэв. Вашингтон нь БНХАУ-д хүний эрхийг хамгаалах асуудал хэрхэн тавигдаж буйг сонирхож байдгийг цохон тэмдэглэв. Отеро Далай ламын Хятадын засгийн газартай хийсэн яриа хэлэлцээг үнэлэв. Өнгөрсөн лхагва гаригт Далай лам өөрийн залгамжлагчдын  өмнө  үг хэлж, АНУ-д анх удаа энэ жил тэмдэглэх болсон “Калачакра”  нэртэй 11 хоногийн бясалгалыг  эхлүүлжээ.  Өнгөрсөн онд  Далай лам АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай уулзсан нь Хятадын эрх баригчдын дургүйцлийг хүргэсэн юм.  Гэсэн хэдий ч ажиглагчдын үзэж буйгаар Обама нь одоо АНУ-д ирээд байгаа  Далай  ламтай албан бус уулзалт хийж болох ажээ.