Холбооны улсын төсвийн “Үндэсний батлан хамгаалалтийн” ойрын гурван жилийн зардал нэмэгдэнэ. Үүнтэй холбогдох мэдээллүүд төсвийн  бодлогын болон холбооны улсын 2012-2014 оны төслийн үндсэн шинжүүдэд тусгагджээ. Үүнийг Орос улсын Сангийн яам засгийн газрын хуралдаан дээр хэлэлцүүлэхээр оруулаад байна.  Уг төслөөр ҮБХ-ийн зардал 2012 онд 65 тэрбум  доллар, 2013 онд 83,4 тэрбум  доллар, 2014 онд 98 тэрбум доллар байна. 2015 он гэхэд одоогийнхтой харьцуулбал бараг хоёр дахин илүү болох юм. Хамгийн их зардал армийг орчин үеийн зэвсэг техникээр хангахад гарах нь.