Швейцарийн европын судалгаа-шинжилгээний цөмийн  төв –ЦЕРН удахгүй дүүтэй болох нь. Москва орчмын Дубна дахь шинжлэх ухааны хотхонд оросын эрдэмтэд бөөмсийн шинэ хэтхурдасгуур төсөвлөөд байна. Энэхүү олон улсын төсөлд  NICA/НИКА/ нэр өгчээ. Түүний тухай эрдэмтэд засгийн газрын өндөр технологийн болон шинэтгэлийн  комиссийн хуралдаан дээр яриад амжижээ. Оросын шинжлэх ухааны энэхүү дэвшилтэт төсөл  швейцарийн ЦЕРН -ий ахын хийж чадахгуй ажлуудыг хийх бүрэн боломжтой ы болох ажээ. Тухайлбал, цөмийн хэтнягтруулсан  бодис байна. Түүнийг ой тоонд орохгуй тийм хурданд нуклетроныг оруулснаар хүнд атомыг мөргөлдүүлсэний дүнд гаргаж авдаг байна.  Ижилгүй энэхүү төхөөрөмжийг Дубна дахь цөмийн судалгаа-шинжилгээний нэгдсэн хүрээлэнд зохион бүтээгээд байна. Өнгөрсөн зууны 50 иад оны үеээс домогт синхрофазотрон –тэр үедээ бөөмсийн хурдасгагчийг боловсруулан гаргаж байжээ. Туршилтуудын дүн дээр үндэслэн оросын эрдэмтэд од мичидийн дунд  болж байгаа зүйлүүдийг судлан үзэхийн зэрэгцээ Том дэлбэрэлт болсны дараа манай Дэлхий хэрхэн бий болсныг тайлбарлаж өгнө. Судалгаа шинжилгээ нь бодит амьдрал дээр ач холбогдолтой юм. Тэдгээр технологиуд нь цөмийн эрчим хүч, сансар огторгуйн салбарт болон цахим тоолуур, анагаах ухаан, тухайбал, хавдрын эмчилгээнд хэрэгжиж буй юм. Орос улс олон улсын томоохон эрдэм-шинжилгээний төслүүдэд оролцож байна. Дээр бидний хэлсэнчлэн, Дубнагийн бөөмсийн хэтхурдасгуур болон Францын цөмийнтермо реактор, чөлөөт электрон дахь европын лазер болоод Германд боловсруулж буй хүнд ионы хурдасгуур . Ингэхдээ Орос улс нь оюуны болон санхүүгийн  өөрийн хувь нэмрийг  оруулж байна. Харин Орос улс  дотор тийм том төсөл одоог хүртэл хэрэгжээгүй байжээ. Тэгтэл үүний тулд түүдн бүхий л бололцоо байсаар ирсэн аж. Энэ тухай Засгийн газрын өндөр технологи болон шинэтгэлийн  комиссийн хуралдаан дээр ерөнхий сайд Владимир Путин мэдэгдэхдээ: «Дэлхийн хэмжээний шинжлэх ухааны цогцолборыг байгуулах нөхцөл нь одоо манайд бий болоод байна гэж бодож байна. Мэргэжилтнүүдийн ярьж буйгаар нобелийн шагналд хүргэх швейцарийн алдартай адроны коллайдерын хэмжээний  мега ангиллын шинжлэх ухааны нээлтүүд хийх цаг нэгэнт иржээ. Үнэнийг хэлхэд,  ийм боломж бидэнд байна. Зарим чиглэлүүдээр бид тэргүүлэх байр суурийг эзлэж байгаа шүү» гэж хэлсэн. Коллайдерыг байгуулахад – Орос улсад 6 том мега төсөл хэрэгжүүлэх санал тавьсан аж. Одоо тэдгээртэй   шинжээчдийн комиссийн гишүүд танилцаж байна. Эрдэмтэд үзэхдээ  NICA төсөл  нь судлаачдын дунд маш их сонирхол татсан аж. Тэдгээрт  оролцохоор дэлхийн 30 орноос санал ирээд байна. Залуу эрдэмтэд - өөрийнхөө хүч, чадавхийг  хэрэгжүүлэхийн зэрэгцээ Орос улсад өөрийнхөө нэрийг гаргах боломжтой юм. Ингэхдээ тэд гайхалтай, ижилгүй төхөөрөмжин дээр ажиллах болно гэж Цөмийн судлагаа-шинжилгэний нэгдсэн хүрээлэнгийн өндөр эрчим хүчний физикийн лабораторийн удирдагч Владимир Кекелидзе ийнхүү тэмдэглэж байна: «Швейцарийн ЦЕРН-ий нэгэн адил дэлхийн залуучуудыг, дэлхийн залуу эрдэмтэдийг  соронзон мэт татах бидний хүсэн хүлээж байгаа NICA төсөл төрөх тэр мөчийг хүлээж байна. Бидний зорилго бол- Орос улс  дэлхийн татах хүчний төв  болж, дэлхийн лидерүүд тоонд явахад оршино» гэж хэлсэн. NICA төсөл нь 2017 онд хэрэгжиж эхэлнэ. Оросын талын зардал 300 сая доллароос 1 сая тэрбум долларт үнэлэгдэж байна.