3-р сард  “Фукусима-1” АЦС ын дээр гарсан ослын шалтгаан нь уг барилгын бүтцэд байжээ. Энэ тухай The Wall Street Journal сэтгүүлд Японы Tokyo Electric Power /TEPCO/ оператор  компаний АЦС-ын экс болон одоо ажиллаж буй инженерууд ярилцлага өгчээ. Мэргэжилтнүүд үзэж буйгаар “Фукусима” станц дээр ослын дизель-генераторууд болон  холбооны хэрэгслийн станцууд буруу байрлалтай байжээ. Генератороос цахилгаан дамжуулах  хөргөлтийн тогооны зөвхөн тал нь сайн баэхлэлттэй байсан гэж ТЕРСО гийн мэргэжилтнүүд ярьжээ. Бусад нь газар хөдлөлт, далайн хар салхины улмаас усанд автсан ийм хэмжээний цацраг идэвхиижилтэнд хүргэсэн гэж тэд үзэж байна. Байгалийн сүйрэл нь Япон улсад өнгөрсөн  3-р сарын 11 нд болсон юм. “ Фукусима-1” АЦС ын эрчмийн блок системээс гарч, түлшийг хөргөхөд хүргэсэн юм. Түлшний гол хайлсан нь “melt dоwn” үзэгдэлд хүргэжээ. Энэ нь цөмийн түлш хайлсан голоос урсан  тогооны доод хэсэгт хуримтлагдахыг хэлдэг байна. Энэ үеээр АЦС ын 30 км гортигоос гадагш  80 орчим мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн юм. Энэ ослыг дээд зэргийн  аюултай 7 зэргийн осолоор тодорхойлох болсон юм. Ийм маягийн осол нь нэг л удаа 1986 онд  чернобыльд гарсан юм.  Фукусима мужид хийсэн шинжилгээгээр тус нутгийн хүүхдүүдийн тал хувь цацраг идэвхитэй   бодиснд хордсон байна. Ташрамд хэлхэд, осол гарсан  АЦС ын хоёр тогоон дээр болон “Фукусима-2” станцын бүх дөрвөн тогоон дээр бүтцийг шинэчилж байна.Иймээс сүйрлийн үеээр хөргөлтийн систем нь унтраагүй учир эрчим хүчний блокууд нь ослын үед хэмжээгээр ажиллаж байсан юм. “Фукусима-1 “ нь хамгийн  эрт дээд үеийн , хуучин реактортой бөгөөд.  Энэ компани нь хэдэн арван жилийн дотор шинэчлэл хийх  ТЕРСО-гийн  мэргэжилтнүүдийн  бүрэн боломжтой байсан гэжээ. Яагаад үүнийг хийгэээгүй байсан гэвэл “өөрийгөө тайвшруулан, хэмнэлт гарган,  зохицуулалтыг сул дорой хийж байснаас болжээ”. ТЕРСО гийн топ-менежер асан, 88 настай Масасоти Тойота ярихдаа тэр төслийн алдааг анзаараагүй бөгөөд хожим нь түүнийг засаагүй гэжээ. Харин албан ёсны төлөөлөгчид тайлбар өгөхөөс зайлсхийн, мөрдөн байцааалт хараахан дуусаагүй гэдгээр бамбай барьцгаав.  “Фукусима” дээр гарсан эмгэнэлт явдал нарийн дүн шинжилгээ шаардаж байна вэ гэвэл ийм мяагийн байгалийн сүйрэл нь бусад орнуудад давтагдаж болох аюултай юм шүү. Жишээ нь: АНУ- ад хугацаа нь 30 жилээс хэтрээд явчихсан  хэдэн арван тогоо байна. Тэднээс 20 гаруй нь америкийн General Electric компаний боловсруулсан  фукусиматай адилхан бүтэцтэй станцууд.  Гэхдээ одоо байгаанууд нь илүү хатуу ширүүн юм гэж “Оросын дуу хоолойд” “Цөмийн стратеги” сэтгүүлийн ерөнхий редактор Олег Двойников тэмдэглэж байна: « Эвдэрч болох нилээд олон магадлал байдаг.  Хэрвээ онолын үүднээс авч үзвэл -100 юм уу, 300 жилд нэг удаа тохиолддог. Харин амьдрал дээр бол 20 жил тутамд бид  томоохон цөмийн станцын ослын гэрчүүд болж байна.  Энэ бол статистик. Ийм юм нэг бус удаа давтагдаж байна. Тиймээс ойрын үед сангууд, байшин,  барилга байгууламж хуучирсантай холбогдон ийм маягийн эмгэнэл гарч болзошгүй л юм» гэж хэлсэн. Эдгээр шалтгаанууд нь ил байх шиг. Тэр тусмаа дэлхийг донсолгосон нөгөөх  японы байгалийн сүйрлийн дараа аюул бүр ч болзошгүй болсон мэт. Харин нөгөө америкийн мужуудад тэдгээр хуучирсан  тогоонуудыг зогсоохыг яарахгуй байна. Америкийн эрх баригчдыг ойлгож бас болно л доо. Ийм алхам нь нарийн бэлтгэл шаардана-гэж Олег Двойников үзэж байна. Цөмийн станцууд бол – бүсийн нийгмийн тулгамдсан асуудлуудтай холбоотой,   хамгийн хүнд зохион байгуулалттай техникийн барилга байгууламжууд юм. Эрчим хүч үйлдвэрлэх нэмэлт хүчнүүдийг бий болгох нь чухал. АНУ нь Японд болсон сүйрлээс цочроо авсан байх гэж бодож байна. Тэд одоо бүх төслүүдээ эргэн харж байгаа гэж бодож байна.  Ийм хүндрэлүүдийг эс тооооооооцон, Герман, Швейцарт хуучин  АЦС-уудыг  бүр мөсөн зогсоосон. Энд бол европын орнуудын тоо хэмжээ АНУ, Оростой харьцуулашгүй юм. Дэлхийн томоохон орны хувьд /Москваг нэг бус удаа ингэж тэмдэглэж байсан/ цөмийн эрчим хүчийг орлох зүйл ойрын үед алга. Тиймээс цөмийн объектуудын аюулгүй байдлын дэлхийн системийг боловсруулах нь юуны түрүүнд нэн шаардлагатай байна.