Дэлхийн хүнсний нөөц ердөө  100 илүүтэйхэн хоногт хүрэлцэхүйц үлдээд байгаа ажээ. Ийм гайхал төрүүлэх сэрэмжлүүлгийг НҮБ- ын шинжээчид саяхан мэдэгдлээ. Сүүлийн үед байсхийгээд л гардаг хүнсний хямралын давталтаас зайлсхийхийн тулд, дэлхийн  нөөцийг бий болгохыг санал болгож байна. Дэлхийн хүн амын тоо 7 тэрбумд дөхөж очих нь. Тэгээд бүгдийг хооллох нь нилээд хүнд зорилго болоод байна. Амьдралын бүхий л салбарт гарч байгаа эрчимтэй хөгжил гарч байгаа ч, хүн төрөлхтөний ихэнхи  хэсгийн хувьд өлсгөлөн бол бодит аюул хэвээр байна. 2007, 2008 онуудад – ургацгүй энэ хоёр жилд хэдэн арван сая хүн өлсгөлөнд нэрвэгдсэн юм. Хэдэн зуун сая хүн өлсөж, ядуурч байна. Хүнсний аюулгүй байдал нь бүр галбын үеийн  улстөрчдийг зовоож байжээ. Ургацгүй жил хүнсний сбүтээгдэхүүний үнийг барихын тулд эртний египт, хятад, римын иргэд үр тарианыхаа нөөцийг бий болгож байжээ. Өнөөдөр  тийм маягийн нөөц нь  бүсийн түвшинд байгуулагдаж байна. Хямралын эсрэг нөөц нь Орос, Хятад, Энэтхэг, Бразиль, Индонез, Мали, Канад болон Малавид байдаг ажээ. Гэхдээ сүүүлийн жилүүдэд үр тарианы нөөц хайлж байна : өнөөдөр тэд 494 сая тонн байгаа бөгөөд энэ нь дэлхийн шр тарианы үйлдвэрлэлтийн дөнгөж 21 % тэнцэх юм. Ингэхдээ дэлхийн хэмжээнд эдгээр нөөц нь нөхцлийг засч чадахгуй юм. НҮБ ын /ФАО/ Хүнс болон хөдөө аж ахуйн байгууллагуудын шинжээчдийн үзэж буйгаар нэгдсэн үр ашигтай, авилгаас ангид  “цэвэр” хүнс хадгалах систем шаардлагатай байна. ФАО гийн  санааг олон улсын томоохон төрийн бус байгууллагууд дэмжиж байна. Жишээ нь: ActionAid u Oxfam.  Дэлхийн схем нь хүн төрөлхтөний хүнсний хямралыг даван туулахад ашиг тусаа өгнө гэж “Оросын дуу хоолой” радиод Oxfam байгууллагын “ Шудрага эдийн засаг” хөтөлбөрийн зохицуулагч Юлия Евтушок ингэж ярьлаа: «Энэ бол дэлхийн  шинэ удирдлага бий болох явдал. Засгийн газрын дээд урьтал бол өлсгөлөнтэй тэмцэх явдал юм. Ээлжит хүнсний хямрал гарч ирэхэд НҮБ, манай байгууллага ч гэсэн түүний давталтыг урьдчилан харах бөгөөд эдгээр нөөц нь хүн амын  эмзэг бүлэгт  хүнс авах болон хуваарилахад  нэгдсэн агуулах болж болох юм». Дэлхийн системийг бий болгоход жинтэй хувь нэмэр оруулж буй орнуудын дотор хүнсний нөөцийн аюулгүй байдлын ажлын туршлагатай  Орос улс орж байгаа юм гэж Юлия Евтушок цохон тэмдэглэв: «Нэгдүгээрт, Орос улс үр тарианы нөөцийг удирдах ажлаас  ямар сургамж авсан туршилгаа ярьж болох юм. Орос улс нь  их хэмжээний үр тарианы экспорт эрхэлдэг орны хувьд үр тариагаа илүү үйлдвэрлэсэн тохиолдолд тодорхой хэсгийг нилээд ядуу орнуудад нийлүүлж болох юм» гэж хэлсэн. Мэдээж хэрэг дэлхийн хүнсний нөөц нь –хямралын үеийг хүлээж авах систем. Үүнд “өвчнийг” урьдчилан сэргийлэх : хямралыг гаргахгуйн тулд орчин үеийн  хөдөө аж ахуйг хөгжүүлэх нь зүйтэй юм.  Үүний тулд шинжээчдийн үзэж буйгаар, юуны түрүүнд жижиг үйлдвэрлэгчдийг дэмжих ёстой юм. Ийм бодлого нь тэдний байдлыг сайжруулаад зогсохгуй, олон сая ядуучуудыг өлсгөлөнгөөс аварч чадна.