Оросын /Баруун Сибирийн/ Омск хотод Олон улсын IX  өндөр технологийн техник болон зэвсгийн “ВТТВ-2011” үзэсгэлэн нээгдлээ. Энэхүү үзэсгэлэнд оросын болон гадаадын 120 компани өөрийн бүтээгдэхүүнээ дэлгэн тавьжээ. Үзэсгэлэнгийн үзмэрт цэргийн техникээс гадна хоёрдмол зорилгоор ашиглаж болох бүтээгдэхүүн болон  иргэний зориулалттай шинэтгэлийн бүтээгдэхүүнүүд оржээ. Түүнчлэн энд сансрын- нислэгийн техник, холбооны болон цахим –радионы хэрэгслүүдэд нилээд анхаарал өгсөн байна.