Осол гарсан Японы “Фукусима-1” АЦС дээр лхагва гаригт нэгдүгээр эрчим блокийн бэхэлгээний бөмбөгөр орой барих ажлыг эхэлжээ.  Полиэфирээр бүтсэн хамгаалах бунхан нь 9-р сарын сүүл гэхэд тавигдсан байх ёстой бөгөөд өнгөрсөн 3-р сард болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас тус  станцын нэг, гурав, дөрөв дүгээр эрчим блокнууд  эвдэрсэн юм. Энэхүү бөмбөгөр дээвэр нь хоёр жилийн хугацаатай байх бөгөөд энэ хугацаанд ослын блокууд бүр мөсөн цементэн бунхнаар хучигдсан байх ёстой аж. Нөгөөтэйгүүр Японы эрх баригчид байгалийн сүйрлийн үед АЦС -уудын найдвартай байдлыг шалгахаар төлөвлөж байна.