Хятадын Шэньси мужид усархаг бороо орсны улмаас  газар нурж  18 хүн амь үрэгджээ. Синьхуа агентлагийн мэдээлснээр 5 мянган куб метр чулуу 12 айлын байшинг даржээ. Сүйрлийн үр дагаврыг арилгахаар дөрвөн зуу орчим аврагчид ажиллаж байна. Түүнчлэн цаг уурчдын үзэж буйгаар энэ дүүрэгт усархаг бороо энэ долоо хоногийн турш орох юм байна. Орон нутгийн үер-усны эсрэг албаныхан бэлэн байдалд байна. Нам  дор газрын айлуудыг нүүлгэн  шилжүүлэх ажил эхлээд байна.