“Азербайжаны агаарын шугам”  ачаа тээврийн онгоц Афганистаны Кабулаас хойд хэсэгт Парван мужид сүйрчээ. Энэ тухай Риа-Новости агентлагт афганы  улсын агаарын “Ариана”компаний төлөөлөгч мэдэгджээ. Төлөөлөгчийн хэлснээр онгоц мягмар гаригийн үдэш Сяих Герд суурины орчимд унажээ. Одоо болтол онгоц унасан газар олдоогүй байна. Эрлийн ажлыг орон нутгийн полиц болон армийн нэгжүүд гүйцэтгэж байна. Сүйрэлд орсон онгоцны багийн  хувь заяаны тухай ямар нэгэн мэдээлэл ирээгүй байна.