“Аль-Каидагийн” алан хядагчид мягмар гаригийн үдэш Мавританы цэргийн бааз руу дайрчээ. Мавританы цэргүүд болон алан хядагчдын хоорондын будалцааны улмаас 20 алан хядагч амь үрэгджээ. Алан хядагчид Малигийн нутаг дэвсгэр дээр нуугдан алга болжээ. Мавританы цэргийнхний мэдэгдснээр алан хядагчид дайралтанд сайн бэлтгэлтэй байсан ажээ. Байлдааныг мрджахедын өндөр албан тушаалын дарга нар удирдаж байсан гэнэ.