НҮБ ливийн босогчдын хяналтанд байгаа Бенгази хотоос Мисурат руу байнгын хүмүүнлэгийн хүнс нийлүүлэх усан замын шугамыг  нээлээ. Түүнчлэн Мисуратад босогчид, засгийн газрын цэргүүдийн хооронд байлдаан үргэлжилсээр байна. НҮБ ын мэдэгдэлд Олон улсын хүнсний хөтөлбөрийн усан онгоц хоёр хотын дунд долоо хоногт нэгээс, хоёр удаа явах тухай дурьджээ.  Сүүлийн дөрвөн сар тус байгууллага нь Ливийн нутгийн янз бүрийн хэсгүүдэд 6 мянга гаруй тонн хүнс 540 гаруй мянган хүнд нийлүүлжээ.