Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев лалын шашны байгууллагуудын төлөөлөгчдийг кавказын бус үндэстнүүдийн төлөөлөлүүдийг Кавказад буцаж ирэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхийг уриалав. Оросын өмнөд бүсийн байдал Нальчик хотод болсон Хүний эрхийн Зөвлөлийн хуралдааны   гол сэдэв болов. Хуралдаан дээр “Магнитскийн хэрэг” гэгчийн асуудлыг хэлэлцэв. Дмитрий Медведевын үзэж буйгаар, Hermitage Capital сангийн хуульчийн үхлийн шалтгаан гэмт хэргээс болсон гэжээ. Түүнчлэн ерөнхийлөгч эдийн засгийн гэмт хэргээр ял эдлэж буй хүмүүст ялимгүй өршөөл үзүүлэхийг үгүйсгэсэнгүй. Медведев тэмдэглэхдээ, эдийн засгийн үйл ажиллагаа эрхэлж буй хүмүүст хэт чанга хариуцлага хүлээлгэх нь Оросын хөрөнгө оруулалтын уур амьсгалд нөлөөтэй юм-гэв.