Үндсэний шинж тэмдгээр  ялгаварлан гадуурхах нь байж болошгүй зүйл юм. Энэ тухай Оросын ерөнхийлөгч  Дмитрий Медведев  Кабардино –Балкарийн /Хойд Кавказ/ нийслэл Нальчик хотод хүний эрхийн зөвлөлийн хуралдаан дээр цохон тэмдэглэв. Тэрээр хэлэхдээ ялгаварлан гадуурхахтай холбоотой  асуудал нь зөвхөн оросын зарим бүс нутгуудад  төдийгүй, улс оронд  бүхэлдээ  хамаатай юм гэжээ. “ Энэ асуудалтай холбоотой шийдвэрлэвэл зохих асуудал бидэнд бий” гэж ерөнхийлөгч тэмдэглэв. Тэрээр ксенофоби буюу гадаадын хүмүүст тулган шаардах хандлага гаргах замаар  үндэстэн хоорондын асуудлыг хөндөхтэй тэмцэх нь цогц байх ёстой гэв. Хуулийн хүрээнд бүх зүйлийг хийх ёстой. Хэт даврах чиглэлээр урьд өмнө хэрэгт холбогдож байсан хүмүүсийг төрийн болон улсын өндөр албан тушаалд тавихыг хорихлох.  Медведев ярихдаа үндэстэн хоорондын эе тэвийг дэмжихэд болон Хойд Кавказын   хэт давхрах үзэлтэй тэмцэхэд   иргэний нийгэм ихээхэн үүрэг гүйцэтгэнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв.