Эдийн засгийн өсөлтийн  тэнцвэртэй бус байдлыг ямар арга хэмжээ зогсоож  чадах вэ? Энэ асуулт улам бүр чухлаар тавигдах боллоо. Дэлхийн нийгэм дотроо хуваагдаж буйгийн нэг илрэл бол эдийн засгийн хямралын үед “люкс” зэрэглэлийн бараа таваарын үнэ өсөн нэмэгдэж байдагт оршино. Тансаг хэрэглээний бараа хэрэглэдэг бүлэг орнуудын дотор : Хятад, Бразил, Орос орж байгаа бөгөөд тэд АНУ, ЕХ-ны орнуудыг шахах болжээ.  Энэ нь  Оросын статистикийн газрын мэдээлснээр оросын хүн амын  16 %   хүн амын доод хэмжээний орлогоос доош орлогтой байхад шүү дээ. Харин Хятадад бол хоногт  1 доллароор 150 сая хүн амь зогоож байна. Оросын нэртэй шинжээчид нийгмийн хуваарилттай холбоотой тэмцэх жороо  санал болгож байна. Дэлхийн худалдааны байгууллагын  мэдээлснээр дэлхийн зах зээл дээр  зэргийн “люкс” хэрэглээний бараа борлуулдаг компаниуд нийлээд өнгөрсөн жил 172 тэрбум евро бараа эргэлттэй байжээ. Энэ жил 182 тэрбумд хүрчээ.  Орос улсад тансаг бараа гэдэг  нь дээд зэрэглэлийн бугуйн цагнаас аваад хувийн онгоц ордог юм. Ийм баячуудын тоонд оросын  баячуудын 10 хувь орж байдаг юм. Харин тэдэнд нийт орлогын гуравны нэг ноогддог ажээ. Тэд эх орон нэгтэй бусад хүмүүсээс 20 дахин илүү чинээлэг  байна.  Зарим шинжээчдийн үзэж буйгаар орлого багатай, тэтгэврийн болон олон хүүхэдтэй иргэдэд зориулан дахин хуваарилалтын бодлогыг явуулах нь зүйтэй байгаа ажээ. Люкс зэрэглэлийн бара таваар хэрэглэдэг хүмүүс өөрсдийн тал ашгийг татвар болгож өгч байх ёстой юм.

   Нийгмийн хөгжлийн явцад гарч байгаа давхаргын  ялгаанд  цогц  бодлоготой хандах нь чухал юм гэж  Орчин цагийн  хөгжлийн хүрээлэнгийн Нийгмийн судалгаа-шинжилгээ, шинэтгэлийн төвийн  профессор Евгений Гонтмахер хэлээд «Бид эдийн засгийн цэвэр түүхий эдийн  бүтцээс холимог бүтцэд шилжих шаардлагатай байна. Мэдээж хэрэг, нефть, байгалийн хийгээс бид татгалзахгүй нь ойлгомжтой.  Гэхдээ, манай хүрээлэн энэ салбарыг нефть хий болон химийн секторт шилжүүлэх маш том хөтөлбөр боловсруулаад байна. Өөрөөр хэлбэл, бидний олборлосон зүйлээ боловсруулаад гаргасан өндөр технологитой бүтээгдэхүүнээ Хятад, Европын орнуудад гаргана.  Эдийн засгийн бусад салбарын тухай гэх юм бол  маш нарийн шинэчлэлийг хийх шаардлагатай байна» гэлээ. Эдийн засгийг хөгжүүлэх шинэтгэлийн хувилбар нь ДНБ-ний өсөлтийг жилд 4-5 % нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Мэргэжилтнүүдийн тооцоолж буйгаар  2030 онд оросын иргэдийн тал хувийг дундаж ангид хамруулж болох нь. Дэлхий дахины нэгэн адил оросын иргэдийн амьдралын чанарт бүс нутгийн тэгш бус хөгжил нөлөөлж буй юм. “Баячуудын “, “ядуучуудын” орлого нь Орос улсад өдөр, шөнө шиг ялгаатай гэж нийгмийн бодлого, нийгмийн эдийн засгийн хөтөлбөрийн хүрээлэнгийн  захирал Сергей Смирнов ярьж байна. «Бүс нутгуудын амьжиргааг дээшлүүлэх нэгдсэн жор харамсалтай нь хүн төрөлхтөн харахан боловсруулж амжаагүй байна. Эдийн засгийн хөгжилтэй ямарч улс орон өөрийн сул дорой эдийн засагтай бүсийг дэмжихийг хүчээдэг.  Бас нэгэн жишээ бий. Тэр бол Хувьсгалын өмнөх Оросын ерөнхий сайд Столыпин хэлэхдээ бүх улс орнууд өөрийн сул дорой хүмүүст туслах ёстой, үүнд нэгдсэн улсын сүр хүч оршино тэр хэлж   байжээ» гэж Сергей Смирнов тэмдэглэлээ.   

   Сергей Смирновын хэлснээр өнөөдөр оросын 83 бүс нутгийн зөвхөн 17 нь дотоод шилжилтийн эерэг хөгжилтэй яваа бөгөөд, бусдынх нь  хүн ам багасч байна. Ажиллах хүчний хэрэгцээг  голдуу хуучин ЗСБНХУ-ын буюу ТУХНО-аас ирсэн хүмүүс хийж гүйцэтгэж байна. Шинжээчид зарим тохиолдолд  онцгой дүн өгч байна. жишээ нь 2050 он гэхэд шилжин суурьшигчид нь нугтгийн иргэдийн 40  хүртэлх % тэнцэж магадгүй байна. Оросын эрх баригчид энэхүү тулгамдсан  асуудлыг  шийдвэрлэхийн тулд   Бүс нутгийн хөгжлийн яам Орос улсын субъектуудыг хөгжүүлэх цогц хөтөлбөрүүдийг боловсруулж байна. Тухайлбал, түүгээр оросын иргэдийг эх орон дотроо материаллаг үүднээс ашигтайгаар шилжүүлэх бодлогыг барих ажээ. Нийгмийн тэнцвэргүй тэмцлийн эсрэг механизмууд  нь орос болон гадаадын шинжээч, улс төрчдийн “Олон төрөлт нийгмийн  үеийн   орчин цагийн улс орон” Олон улсын III   чуулганд  хэлэлцэх сэдэв болно. Энэхүү арга хэмжээ нь Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведевын ивээл дор энэ оны 9-р сарын эхээр Ярославль хотод болно. Түүгээр гурван секц хуралдах бөгөөд, тэдгээрийн нэг нь “ Баян ба ядуу: шудрага ёс хаана байна?” нэртэй байх болно.