Олон улсын Олимпийн хороо Сочи хотод  2014 онд болох  Олимпийн Өвлийн тоглолтуудад спортын гурван төрлийг нэмж оруулахар шийдвэрлээд байна. Энэ бол slopestyle / слоупстайл/, сноубордтой слоупстайл болон үүнтэй зэрэгцэн багаараа тусгай замаар сноубордтой гулгах төрлүүд оржээ.Олимпийн тоглолтуудад оролцогчид  энэхүү төрөлд зургаан медаль хожих боломжтой ажээ. Тэмцээн эрэгтэй, эмэгтэй багуудын дунд явагдана.  Спортын энэхүү шинэ төрөл нь залуучуудын хамгийн их сонирхон хүлээж байгаа төрөл юм  гэж Олон улсын Олимпийн хорооны ерөнхийлөгч Жак Рогге мэдэгдэв.