Орос, НАТО нь хамтарсан сургуулилтыг  вокзал, онгоцны буудлын аюулгүй байдлыг хангахад  зориулан явуулахаар төлөвлөж байна гэж Эвслийн Ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссен мэдэгдэв.Түүний ярьснаар ирэх жил Парис болон Санкт-Петербургэд хамтарсан ажлыг системтэй явуулахаар төлөвлөж байна. Жишээ нь  халдлагаас хамгаалах зорилгоор “Домодедово” онгоцны буудалд өнгөрсөн 1-р сард болсон явдлаас сэдэвлэх юм. Ерөнхий нарийн бичгийн даргын  тэмдэглэснээр Орос болон эвсэл нь аюул заналтай холбоотой нилээд хэдэн ажлуудыг амжилттай    гүйцэтгэж байгаа аж. Орос улсын болон НАТО-гийн орнуудын усан онгоцнууд далайн дээрэмчдийн эсрэг  хамтран ажиллаж, өнгөрсөн саруудад анх удаагаа агаарын хамтарсан сургуулилтыг амжилттай зохион байгуулжээ.