7-р сарын 11-нд Вашингтонд болох сайд нарын хэмжээний Ойрхи-Дорнодын “дөрвийн уулзалтыг”/Орос,АНУ,НҮБ,ЕХ/  израиль-палестины яриа хэлэлцээг сэргээхэд тус дөхөмтэй болно гэж  Орос улс үзэж байна. Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Москвад палестины ФАТХ хөдөлгөөний төлөөлөгчидтэй уулзахдаа энэ тухай мэдэгдлээ.  Төлөөлөгчдийг улс төрийн нэрт зүтгэлтэн,  Автономийн ГХ-ийн сайд асан Набиль Шаат тэргүүлжээ. Тэрээр өөрийн зүгээс 9-р сард НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулган дээр палестинчуудын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэхээр хандах  төлөвлөгөөгөө танилцуулсан юм. Энэхүү алхам нь Израильтай яриа,хэлэлцээ хийхэд зөвхөн түүнийг урагшлуулах хэрэгсэл болох юм гэжээ.