Тайландын сонгуульд ялсан “Пхыа Тхаи” намын  удирдагч хатагтай   Йинглак Чинават өөрийн төрсөн ах, тус улсын  ерөнхий сайд асан  Таксина Чинаватагийн эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр шийд гаргав. Энэ тухай америкийн Си-Эн-Эн телевизийн суваг мэдээлжээ.  Йинглак Чинават нь түүний ахад тулгасан эрүүгийн хэргийг шудрага бус байсан гэж үзэж байгаа аж. Таксин Чинават нь  2006 оны 9-р сарын 19-нд тус улсад хийсэн   цэргийн эргэлтийн улмааас суудлаасаа огцорч, гадаадад гарсан юм. Тайландад түүнд авилгын хэрэгт холбогдуулан  хоёр жилийн ял өгсөн аж.  Тусгай комисс Таксина Чиноватын төдийгүй огцорсон  засгийн газрын нилээд хэдэн түшмэлүүдийн хэргийг эргэн харах ажээ.