Орос,НАТО-гийн зөвлөгөөн  үр дүнтэй, цаг үеийн асуудлуудыг хэлэлцэхэд дэвшилт гарсан байна.  Энэ тухай Оросын ерөнхийлөгч Сочи хотноо болсон яриа, хэлэлцээний дүнгийн талаар ярихдаа цохон тэмдэглэв. Хуралдаанд оролцогчидтой хийсэн уулзалт дээр Дмитрий Медведев тэмдэглэхдээ: "Орос, НАТО нь стратегийн түншийн харилцааг аюулгүй байдал,  харилцан итгэлцэл, ил тод  болон урьдчилан тааварлах зарчим дээр үндэслэлтэй  бий болгож чадвал бид бүгдэд ашиг тустай болно. Түүнчлэн оросын хил орчимд шинэ объектууд бий болж буй нь цэргийн төлөвлөлтийн үед бас тооцогдох болно"гэлээ. Сочийн уулзалтын өмнөхөн хэвлэлд Орос улс НАТО-гийн эвслийн өмнө Оросын ПДХС-ийг европд бий болгох яриа хэлэлцээг зогсоогоод байгаа асуудлаар бараг л  бууж өгөхөөр бэлтгэж байна гэж   бичжээ.  Гэтэл энэхүү таамаг нь зөвхөн байдлыг хүндрүүлэх гэсэн ородлого төдий байв. Сүүлийн үед талууд ямар нэгэн байдлаар жаахан удаашралтай болж ирсэн ч,  урьдын адил яриа, хэлэлцээ хийхэд бэлэн  байгаа төдийгүй, цаашид  эрчимжүүлэхээр шийдвэрлэжээ. Өнгөрсөн оны 11-р сард Лиссабонд болсон Орос-НАТО-гийн дээд хэмжээний уулзалт энэхүү уулзалтын эхийг тавьсан тухай ерөнхийлөгч Дмитрий Медведев сануулав. «Лиссабонд НАТО-гийн стратегийн шинэ үзэл баримтлал  батлагдсан юм. Түүнд стратегийн түншлэлийг дэлхийн  бусад орнууд болон байгууллагуудтай хөгжүүлэх тухай саналыг тусгасан юм. Энэ нь бат бэх, тогтвортой,  аюулгүй дэлхийг  бий болгоход чухал үүрэгтэй  гэж бид үзэж байна. Дөнгөж сая Өмнөд Африкийн БНУлсын ерөнхийлөгч, ноён Зуматай бид Ливийн хүнд байдлыг хэлэлцэж байлаа. Энэ бол бидний хүчин чармайлтаа нэгтгэн, үр дүнд хүрч чадах талбар мөн гэж үзэж байна. Үүнтэй холбогдуулан түншүүдийн хувьд бол хамгийн тулгамдсан асуудлуудаа хэлэлцэн гарц хайх явдал юм» гэж Д.Мэдвэдэв хэллээ. 

    БРИК-ийн  шинэ гишүүн орны ерөнхийлөгч Сочи хотод зориудаар хүрэлцэн ирсэн Жэйкоб Зума нь Орос улс болон НАТО- д  Африкийн холбооны орнуудын дээд хэмжээний уулзалт дээр сайшаагдсан  Ливийн асуудлыг тогтвортой болгох саналыг авчиржээ.  Орос,НАТО-гийн зөвлөл мөргөлдөөнийг болон хүнд асуудлуудыг зохицуулахад  найдвартай талбай  болж чадна гэдэгт НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссен итгэлтэй байна. «Орос-НАТО-гийн зөвлөл нь бүхий л асуудлаар, ямарч цаг үед хэлэлцэж болох  тийм  суурь байхаар хэлэлцэн тохиролцохын зэрэгцээ хүчтэй санал зөрөлдөөнийг гаргахгүй байхаар шийдвэрлэсэн юм. НАТО, Орос нь хүчирхэг аюулгүй байдлын заналхийлэлтэй тулгарч байгаа юм. Бид хуурай газар, далай тэнгис болон  агаарт халдлагатай тулгарч, гар гараасаа барин тэмцэж байна. Афганистаны байдлыг тогтвортой болгох гэж, мансууруулах бодисны хууль бус наймааны сувгийг хаах гэж хамтран тэмцэж байна.  Гэхдээ бид ПДХС-ийн салбарт үүнээс илүүг хийх боломжтой юм. Дэлхийн 30 улс орнууд  пуужингийн технологитой буюу, бий болгох оролдлого хийж байна гэдгийг бид мэднэ.Тиймээс түншлэл дээр үндэслэн өөрийн чадавхыг хөгжүүлэх шаардлагатай юм» гэж Андерс Фог Расмуссен тэмдэглэлээ.

         Европын ПДХС-ийн тухайд гэвэл энэ асуудлаар дахин тохиролцоонд хүрч чадсангүй.  Энэхүү яриа хэлэлцээ нь нилээд шалтгаанаар хүнд хэцүү явагдаж байна. Тухайн үед Израиль улс нь Иранаас болгоомжлон европын бамбайг бий болгох  санал тавьж байсныг санахад хангалттай юм. Гэтэл түүний дараа тэрхүү санааг АНУ ЗСБНХУ-тай мөргөлдөөнд хүрвэл өөрийн аюулгүй байдлыг  дээд зэргээр хангах үүднээс  “шүүрэн авч”байсан юм.  Холбоот улс аль хэдийнэ үгүй болсон. Гэсэн ч Вашингтон алхам тутамдаа энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлсээр л байгаа. Ингэхдээ тэд гурав дахь байрлалыг 2020 он гэхэд  Зүүн болон Баруун Европд бий болгох бодолтой байгаа аж. Хэрвээ ийм юм болвол зэвсэглэлээр хөөцөлдөх шинэ буцалтгүй цэг бий болно гэж оросын улс төрчид үзэж байна. Москвад европын ПДХС-ийн шинэ схемын хамгийн үр ашигтай хувилбараар европын эвслээр дэмжигдсэн Америк-Оросын хамгаалалтын системийг илүүд үзэж байна. Ингэхдээ талууд тус бүр аюулыг илрүүлэх  технологийн хариуцлагын бүстэй байх бөгөөд аюултай чиглэлээс пуужингийн цохилтыг илрүүлэхэд оршино.  Ингэхдээ өөр бас хувилбарууд бий.  Жишээ нь: Оросын хувьд хамгийн давуу талтай хувилбар бол энэхүү европын ПДХС ийг бий болгохоос бүрэн татгалзах явдал юм.    Эсвэл бүр эсрэгээр, тусгайлсан системийг байгуулах.Уулзалт дээр хамтарсан халдлагын эсрэг сургуулилтыг  амжилттай зохион явуулсныг тэмдэглэхийн зэрэгцээ агаарын  халдлага, афганистаны нисэгчдийг бэлтгэх төслийг хэрэгжүүлэх болон мансууруулах бодисны хууль бусны наймааны сувгийг хаах болон далайн дээрэмчидтэй тэмцэх, байгалийн болон техногенны сүйрлээс хамгаалах системийг бий болгох талаар ярилцсан юм. Эдгээр “жижиг хэргүүд” нь стратегийн бүрэн түншлэлийн эхлэл болох юм. Чикагод болох Орос,НАТО- гийн дараагийн уулзалт дээр тэдгээрийн тухай ярих болно.