«Формула-1» уралдааны зам,спортын зургаан ордон,хэвлэл мэдээллийн төв, «Сочи парк»  зугаацуулах цогцолбор болон зочид буудал, дэд бүтцийн барилга байгууламжууд бүр 2013 он гэхэд Сочид бий болно. «Олимпстрой» улсын корпорацийн дэд ерөнхийлөгч Александр Горностаевын мэдээлсэнчилэн ажил цаг хуваарийн дагуу явагдаж байна. Юм бүхнийг цагт нь ашиглалтад оруулах нь дамжиггүй. Олимпийн цэцэрлэгт хүрээлэнд ажил ид явагдаж, 8 мянган мэргэжилтэн өдөр шөнөгүй ажиллаж байна. Дийлэнх олонхи  нь янз бүрийн бус нутгаас Сочид ирсэн оросын иргэд юм. Тэдгээрийн компаниуд олимпийн барилга байгууламж барих эрх эдлэхийн төлөө тэмцээнд түрүүлжээ. Иймээс бүгд сайн ажиллаж, итгэл найдварыг биелүүлэхийг хичээж байна.

    Олимпийн цэцэрлэгт хүрээлэнгийн барилга байгууламжуудыг «ногоон» стандартыг харгалзан барьж байна. Ийм өргөн цар хүрээтэй барилга байгуулалтад  Оросод  ч дэлхийд ч хосгүй экологийн технологийг хэрэглэж байна гэж «Ингеоком» хаалттай хувьцаат нийгэмлэгийн Сочийн салбарын захирал Тимур Манжитов хэлээд «Барилга байгууламжууд маань  архитектурын ч дэлхийд анх удаа хэрэглэж буй «ногоон»стандартын талаар ч хосгүй байна. Дээвэр нь нарийн бүтэцтэй. Тэр дотоодын байдлыг онцгой сонин болгож байна. Эрчим хүчийг хэмнэж, хог хаягдлыг байшингаас гаргалгүй  ахин боловсруулна. Хүрээлэн буй орчинд зохисгүй нөлөө огт үзүүлэхгүй» гэв.

     Олимпийн цэцэрлэгт хүрээлэн одоо ч тав тухтай тохилог хотхоны бүтэцтэй. Мөсөн том талбай, уран гулгалт, шорт-трекийн  ордон зэрэг спортын анхны барилга байгуулмжийг 2012 оны 4-р сард ашиглалтад оруулна гэж Александр Горностаев мэдээлээд  «Бид гол ажлаа 2012 онд хийж дуусах ёстой. 2013 онд спортын бүх барилга байгууламжаас зөвхөн Төв цэнгэлдэх хүрээлэнг ашиглалтад оруулна. Өөр бүх барилга байууламжийг 2012 онд барьж дуусах юм. Тэдгээрийг туршиж үзэх тэмцээн явагдана» гэв. Түүнээс гадна «Олимпстрой» ойрын үед «Формула-1» авто уралдааны 5,5 км урт   зам тавьж эхлэнэ.Түүнийг олимпийн наадам эхлэхээс нэг жилийн өмнө ашиглалтад оруулна. 1200 га талбай бүхий Олимпийн цэцэрлэгт хүрээлэнд Диснейленд маягийн  «Сочи парк», 1500 сэтгүүлчийн хэвлэл мэдээллийн төв, Олон улсын олимпийн хорооны хотхон, тамирчдад зориулсан тусгай дэд бүтэц бүхий хэд хэдэн зочид буудал барьж, тамирчид, зочдыг  тохилог нөхцлөөр хангана гэж зохион байгуулагчид амлав.