Атомын станцыг нарны элч ба салхины хүчээр ажиллах станцаар солих гэж байна. Германи, Итали, Швейцар зэрэг европын орнууд японы «Фукусима» АЦС-ын осолоос эмээж, атомын эрчим хүчээс татгалзахаар шийдвэрлэв. Өөр эрчим хүчний эх сурвалж хэр аюулгүй байна вэ? гэдэг асуудалд хариулахыг эрдэмтэд ба экологчид оролдож байна. Байгаль орчин хамгаалагчид атомынхаас өөр энергийн эх сурвалжийг «ногоон» хэмээн нэрлэжээ. Гэвч тэдгээрийг нарийн судлавал экологийн цэвэр эрчим хүчний тоонд огт орохгүй. Европынханы сайшаасан байшин барилгын дээврийн цахиур хавтангийн үйлдвэрлэл хүрээлэн буй орчинд нэлээд их хохирол учруулж байна. Зөвхөн нэгэн тонныг үйлдвэрлэх үеэр бараг дөрвөн тонн хорт бодис агаарт хаягдаж байна. Уур нь янз янзын тухайлбал хорт хавдар, мэдрэлийн өвчин  үүсгэдэг. Салхины хүчээр ажиллах станцын тухайд гэвэл дуу чимээ нь эрүүл мэндэд зохисгүй нөлөөлж, ашиглаж дууссан сэнсий нь ердөө устгах аргагүй байна.

     Тиймээ «ногоон» эх сурвалж бас аюултай. Харин бид хоёроос бага аюултайг нь сонгож авах ёстой гэж Онгон байгаль хамгаалах төвийн аж үйлдвэрийн үйл ажиллагааг экологид нийцүүлэх хөтөлбөрийн зохицуулагч Игорь Шкрадюк үзэж байна. Тэр хэлэхдээ: «Экологийн маш цэвэр цахилгаан эрчим хүч үгүй. Бүх төрлийн эрчим хүч хүрээлэн буй орчинд ямар нэг хэмжээгээр зохисгүй нөлөөлдөг. Нарны зайн нэгдуур аюултай их хэмжээний цахиур шаардаж байна. Түүнийг солих  өөр материал 10-20 жилийн дараа бий болно гэдэгт инженерууд найдаж байна. Салхины хүчээр ажиллах  эрчим хүчний эх сурвалжийн тухайд гэвэл ийм анхны төхөөрөг 70-ад оны дундуур Германид бий болж, хүчит доргио нь оршин суугчдад таалагдсангүй. Шүүхийн шийдвэрээр түүнийг зогсоов. Тэр үеэс хойш их өөрчлөлт гарсан. Өнөөгийн салхины хүчээр ажиллах эх сурвалжийн дуу чимээ 200 метр зайнаас сонсогдохгүй байна. Гэвч тэдгээр нүүдлийн шувуунд аюултай» гэв.

    Эрчим хүчний бүх эх үүсвэр экологид хохирол учруулдгийг «Оросын Гринпис» байгууллагын эрчим  хүчний хэлтсийн удирдагч Владимир Чупров хүлээн зөвшөөрч байна. Одоо атомын станцыг бодоход  эрчим хүчний өөр эх үүсвэр илүү эрэлт хэрэгцээтэй болсон гэж тэрээр тэмдэглээд «Мэдээжээр ямар ч бохирдол таагүй зүйл юм.Үүнд сонголт чухал. Жишээ нь цахиурын үйлдвэрлэлд аюултай хлор шаардагдаж байна. Гэвч одоо нарны цэвэр цахиур гэгчийг үйлдвэрлэх хлоргүй арга барилд шилжиж эхэллээ. Түүнээс гадна цахиурыг орлох материал дээр ажиллаж байна. Нарны хавтанг  хаяж овоололгүй зөв устгах асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй» гэв.Атомын энергийн салбарт ч буурьтай шинэтгэл явуулж байна. «Фокусимын» сургамжийг харгалзсан оросын АЦС-ын төсөл ЕХ-ны зөвшөөрлийн бичиг авсан байна. Тухайлбал шинэ үеийн станц нисэх онгоцны уналтыг ч тэсч гарна.Сонголтын тухайд гэвэл үнийн асуудал эн түрүүнд гардаг. Зайн нэгдүүр, салхины хүчээр ажиллах эх сурвалжийн энергийн үнэ АЦС-ынхаас 2-5 дахин илүү үнэтэй. Ямар нэг улс өөр эх сурвалжийг сонгон авч байхад жишээ нь Франц АЦС-ууддаа үйлдвэрлэсэн цахилгаан энергиэ Германид  худалдахыг санал болгов. Хятад улс Германы АЦС-уудын мэргэжилтнүүдийг ажилд авах төлөвлөгөөтэй байна.