Оросын  байгалийн хийн компани “Газпром”-ын төлөөлөгчид Хойд  Солонгост хүрэлцэн ирлээ. Энэ тухай Рейтер агентлаг Солонгосын ЦТАК агентлагийн мэдээнээс иш татан уламжилжээ.  ЦТАК-ийн мэдээлж буйгаар Пхеньянд ирсэн  төлөөлөгчидийг оросын “Газпром” компаний Ерөнхий зөвлөлийн дэд тэргүүн Александр Ананенков тэргүүлж байгаа аж. 6-р сарын сүүлчээр Москва хотноо “Газпром”-ын Ерөнхий зөвлөлийн тэргүүн Алексей Миллер, БНАСАУ-аас Орос улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ким Ен Же нар  уулзаж, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны талаар хэлэлцсэн юм. Байгалийн хийг дамжуулах хоолойг барьж байгуулан  Хойд Солонгосын нутаг дэсвгэрээр дамжуулах нь Өмнөд Солонгост хийг нийлүүлэх илүү ашигтай хувилбар юм. Одоо Хойд Солонгос нь өөрийн хийн хэрэгцээг гадаадаас нийлүүлж буй   шингэрүүлсэн  хийгээр хангаж байгаа юм. Түүнчлэн, энэхүү хийн хоолой нь Хойд Солонгосын эрчим хүчний хангамжийн  асуудлыг шийдвэрлэхэд тустай юм.