Чайковскийн нэрэмжит олон улсын 14 дэх уралдаан дууссанаас хойш гурван өдөр өнгөрсний дараа Гран-при шагналын эзэн тодров. Оросын алтан медаль, үзэгчдийн талархалын шагнал хүртсэн 20 настай төгөлдөр хуурч Даниил Трифонов уралдааны дээд шагнал Гран-при  хүртсэн тухай 7-р сарын 2-нд Санкт-Петербургад төгсгөлийн гала-конценрт дээр зарлан мэдээлэв. Даниил Трифонов бол туршлагатай азтай өрсөлдөгч билээ. Зөвхөн энэ онд төгөлдөр хуурч Варшавад Шопений нэрэмжит ХУ1 тэмцээний мөнгөн медаль ба тусгай шагнал,Тель-Авивад болсон Рубинштейны нэрэмжит Х111 уралдааны нэгдүгээр байр  ба гурван тусгай  шагналыг тус тус  хүртчээ. «Даниил уралдаанд маш олон удаа оролцож-гайхал төрүүлж байна. Тэр  зургаан уралдаанд оролцох мэдүүлэг явуулж, шөвгийн тэмцээнд таван удаа оролцсон. Энэ удаа ч өндөр сэтгэгдэл төрүүлсэн» гэж Москвад Чайковскийн нэрэмжит уралдааныг сурвалжилсан  америкийн сэтгүүлч Густав Алинк хэлжээ. Чайковскийн нэрэмжит уралдаан Даниилын хувьд онцгой чухал болсон. «Оросын хөгжимчний хувьд энэ уралдаанд оролцох нь нэр төрийн үйл хэрэг юм. Ямар ч шагналт байр нэн чухал. Түүнээс давуу шагнал үгүй» гэж төгөлдөр хуурч үзэж байна. Тэр хэлэхдээ: «Дэлхий даяар өндөр үнэлэгдэж, маш өргөн боломжийг нээж буй Гран-при шагнал хүртсэн нь миний хувьд зол завшаан болсон. Үүний хамт маш их хариуцлага надад ногдсон. Гран-при дээд шагнал зүй ёсоор хүртснээ концерт бүр дээр  батлах хэрэгтэй» гэв.

    Даниил Трифонов  уралдааны турш түрүүлж  байсан. Үзэгч олон, шүүгчид ба шүүмжлэгчид тоглолтын нь сайшаан талархсан явдал цаашдын хувь заяанд нь чухал юм. Төгөлдөр хуурч  хөгжмийг уралдаанаас дээдлүүлж,хөгжим аялгууны соёлоороо бишрүүлж байна гэж Москвагийн шүүмжлэгчид үнэлсэн байна. «Мэдээжээр таван удаа тоглож гурван үеийг давах нь амаргүй хэрэг. Эмиль Гилельс, Владимир Софроницкий  гэх мэт оросын их хөгжимчдийн бичлэг надад их тусласан» гэж Даниил Трифонов хэллээ. Даниил эдгээр бичлэгийг сонсохоос гадна нөр их ажил хийсэн нь мэдээжийн хэрэг. Тэр хэлэхдээ: «Маш их хичээсэн. Чайковскийн 1-р концерт урын санд маань саяхан орсон учраас өдөр бүр гурван удаа хөгжимдсэн. 1-р концерт дээр 3-р сарын дундуур ажиллаж эхлэсэн. Ганц удаа үзэгч олны өмнө хөгжимдлөө. Мөн бүтээлийг аль болох сайн бэлдэхээр хичээсэн» гэв.

    Одоо Даниил дэлхийг тойрсон цуврал концерт тоглоно. Чайковскийн нэрэмжит тэмцээн үнэмлэхүй ялагчийнхаа аялан тоглолтыг гурван жилийн турш хариуцах үүрэг хүлээдэг. Харин залуу  төгөлдөр хуурчийг олон оронд андахгүй. Тэр Германи, Их Британи, Итали, Нидерланд, Хятад, Канад, АНУ  гээд олон улс оронд нэг бус удаа аялан тогложээ. Гадаадын шүүмжлэгчид төгөлдөр хуурчийн авьяас билгийг  өндөр үнэлэх талаар москвагийн шүүмжлэгчидтэй санал нэгтэй байна. «Том од гялалзаж эхэллээ» гэж канадын хэвлэлд бичжээ. Харин Даниилын хувьд сур, сур бас дахин сур гэдэг үгийг мөрдлөг болгох хэрэгтэй боллоо. Тэр Гнесиныхны нэрэмжит Москвагийн хөгжмийн сургууль дүүргээд одоо Кливлендын хөгжмийн дээд сургуулийн оюутан боллоо. «Америкийн профессор нь» тухайн үед Москвагийн хөгжмийн дээд сургууль төгссөн болохоор  хөгжимдөх сургууль нь өөрчлөгдөөгүй. Даниил Трифонов төгөлдөр хуур дээр хөгжимдэх оросын сургуулийн  төлөөлөгч хийгээд Чайковскийн нэрэмжит уралдааны үнэмлэхүй аврагын хувьд  мөн сургуулийн давуу талыг харуулах бодолтой байна.